Цахим хэрэгслээр харилцах тал дээрх миний бодол
Мэдээж цахим хэрэгслүүд гарснаар хүмүүсийн харилцаанд дэвшил бий болгож мэдээллийг бага зардлаар асар хурдтай солилцоход амар болгосон. Энэ тал дээр огтхон ч асуудал байхгүй. Асуудалтай зүйл нь юу вэ гэхээр хайр сэтгэл, шохоорхол гэх мэт ярвигтай харилцаануудад цахим харилцааг голчлон хэрэглэх болсон юм. Үүн дээр олон сайн талууд мэдэгдэж байгаа ч сөрөг зүйл нь хэцүү юм. Сайн талууд гэвэл: -Сандрах эмээх байдал байхгүй, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг -Бодох хугацаа үргэлж байдаг. Сайн бодож хүлээцтэй хандан ухаалаг байх боломжтой. Гэвч сөрөг нөлөө нь үнэхээр хэцүү зүйл. Сөрөг нөлөө : -Бодитой харилцаа биш болдог. Аль нэг тал нь хийсвэрээр хүлээн авбал харилцаа утга учиргүй болдог. Цахим хэрэгслүүдийг ашиглан муухай хүмүүс өөрийнхөөрөө элдэвлэж хүмүүсийн урмыг хугалдаг нь ийм байдал үүсэхэд нөлөөтэй. -Ийм харилцаанд хэт автсанаар бодит байдал дээр харилцах нь бүү хэл өөдөөс нь ч харж чадахгүй болох аюултай. Энэ нь хэтэрхий нээлттэй байснаас болж бодит байдал дээр хэ...