ТЭНГЭР ШИГ БАЙ!. 2012 оны 6-р сар 28-нд 14:54 цагт Хамаг бvгдээр чамайг Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай! Хамгийн сайн хvмvvс гэж Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай! Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан… Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг… Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов! Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай! Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март! Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай! Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай Олон тvмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт Орчлон дээр аавын