Миний блогт тавтай морил! About me

Би ямар их бичдэг юм бэ!. Хуучин бичлэгүүдээ харлаа арай дэндүү юмаа. Заримд нь дараатай байж магадгүй учир өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө шингээсэн мөчүүд, сэтгэгдэл, үзэл бодлоо сараачхаар тэмдэглэл хөтлөхөөр боллоо уншмаар байвал орж сонирхож байгаарай. Баяртай FACEBOOK гэншд ‪#‎хуудлаа‬ хаха ;) :P
Анх блог яагаад хөтлөх болсноо нэг бодоод үзтэл тэр үзэл бодол зорилгоосоо хазайж нэг л мэдэхэд аар саархан зүйл тэмдэглэдэг болж. Энэ талаар нэг бичвэр үлдээхээр шийдлээ мөн бусдын ч үзэл бодлыг сонсох хүсэл байна. Анх өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж мөн үзэл бодлоо солилцож байх мөн өөрийн үзэл бодол харах өнцөг хэр өөрчлөгдөж юун дээр алдаж байснаа мэдэхийн тулд яг л тухайн цаг үеийн үзэл бодол харж байгаа зүйлээ тэмдэглэл болгон үлдээхээр шийдсэн билээ. Нэг л өдөр балчир байхдаа ингэж боддог байж гэх биз мөн блог хөтөлснөөрөө хүний үзэл бодол өөрчлөгддөггүйг нотлох гэж хэн ч тоохгүй оюутан байсан ч үзэл бодол нь үнэтэй байж болох юм гэдгийг харуулахыг зорьж байна. Адил төстэй блог хөтлөгчид болон бусдад зааж зөвлөх хэмжээнд хүрсэн ахлах багш мэргэжилтнүүдийнхээ блогийг үлгэр болгон харж байна.  Яагаад блог хөтлөх болсон талаараа үзэл бодлоо солилцоорой. J
Мөн би тэмдэглэлийг өөрийн тухайн цаг үеийн үзэл бодлоос гадна мэдэрч буй мэдрэмжээ, санаануудаа хадгалахад ашигладаг. Ингэснээр дараа нь уншихад тэр зүйлийг дахин мэдэрч мартагнасан зүйлээ санаж болох юм. Үнэхээр юмийг мартахгүй байхад тусалдаг шүү бас гаргасан шийдвэртээ эргэлзэхгүй байхад тусалдаг юм. Хүн та тэмдэглэл хөтөлдөг бол өөрийн бодлоо хуваалцаарай

Update15.08.05: Finally Блог бол уншихыг хүссэн хүн орж уншдаг, хүсээгүй хэн нэгэнд дараа болдоггүй интернет дэх гайхамшигт орон зай :D


Бичлэггүй блогийн шүлэггүй найрагч

16/01/2018

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа