Мал аж ахуй монголын эдийн засгийн дархлаа-(1)

"Мал аж ахуй монголын эдийн засгийн дархлаа" гэсэн сэдвээр нийтлэхээр шийдлээ эхний хэсгийг нь сонирхоно уу. Монголын эдийн засгийн дархлаа нь юу вэ гэдгийг таниулан хэлэлцэх зорилготой.Өнөөдрийн монголын хүн амыг орлогын эх үүсвэрээр нь ангилж үзвэл:
1.      Баялагийг бүтээгчид буюу үйлдвэрлэгчид. Энэ хэсэгт малчид болон тариаланч, үйлдвэрлэгчид орох болно. Учир нь эдгээр нь жинхэнэ баялагийг бүтээж түүгээр нь хүн ам хэрэгцээгээ ханган оршин тогтнодог. Энэ бүлэг бол эдийн засгийн утгаараа, логикийн хувьд ч хүч чадал болон улсын оршин тогтнох гол үндэс болно. Үүн дотор монголын уламжлалт мал аж ахуй бол хамгийн гайхамшигтай нь бөгөөд ямар нэгэн хязгаарлагдмал нөөц баялагийг шавхахгүй байх бүрэн боломжтой төдийгүй эдийн засгийн хувьд ч өндөр үр өгөөжтэй бизнес мөн гэдгийг эдийн засагчид хүлээн зөвшөөрдөг. Та хэрвээ энэ бүлэгт багтаж байгаа бол өөрөөрөө бахархаж болно.
2.      Баялагийг олборлогчид буюу эх дэлхийг сорогчид. Энэ бүлэг хэдийгээр экспортийн ихэнхийг бүрдүүлж одоогийн монголын эдийн засгийн байдалыг аварч буй боловч нөөц баялаг нь хязгаардагдмал төдийгүй байгал экологид үзүүлж буй нөлөө нь асар аюултай. Гэхдээ зөвөөр ашиглаж буюу эхний бүлгийн хөгжилд зориулж ашиглаж чадвал асар сайн. Гэвч одоогийн чиг хандлага нь эхний бүлгийн байр суурийг эзэлж урт хугацаанд эхний бүлгийг үгүй болгон улсын аюулгүй байдалд сөрөгөөр нөлөөлхөөр байна.
3.      Саагчид буюу үйлчлэгчид. Үүнд ихэнх үйлчилгээний бизнесүүд орох ба дээрх 2 бүлгийн баялагаас хүртэгсэд юм. Гэхдээ энэ нь ямар ч буруу зүйл биш бөгөөд үүссэн шалтгаан нь 1. Дээрх 2 бүлгийн бүтээмжийг дээшлүүлэх 2. Илүүдэл ашгийг сайн сайхны төлөө зөв зохистой зарцуулах гэсэн гарцаагүй 2 шалтгаан байдаг.
4.      Дэмжлэг авагсад буюу төр. Үүнд төсвөөс санхүүжиж буй бүх нэгж орох бөгөөд орлого санхүүжилт нь дээрх 3 бүлгээс татан төвлөрүүлсэн хөрөнгө юм. Төрийн үүсэл нь гарцаагүй шалтгаануудаас болдог боловч төсвийн хөрөнгийг буруугаар зарцуулан үр дүн муу ажилладаг.
Мал аж ахуй монголын эдийн засгийн дархлаа-(1)

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа