Цахим номын өргөтгөлийн тухай

Цахим номын файлын төрлүүд болон уншигчийн тухай цухас дурьдхаар шийдлээ. Зарим нь номоо унших гэж их будиладаг бололтой. Файлын төрлүүдийг өргөтгөл буюу файлын нэрийн ардах цэгний араас бичигдсэн цөөн үсэг тодорхойлдог. Мөн файлын өргөтгөлөөс хамаарч уншигч програм нь өөр өөр байдаг. Жишээлбэл nom.pdf энэ нь хамгийн өргөн тархсан pdf өргөтгөлтэй файл компьютер дээр Adobe reader, харин Android үйлдлийн системтэй утсанд adobe reader, pdf reader гэсэн application-р уншигддаг. Манай цахим номууд ихэнхдээ pdf ,epub өргөтгөлтэй байдаг ба үүнээс гадна apple-ийн үйлдлийн систэмд болон бусад Ebook reader үйлдвэрлэгчидийн бүтээгдэхүүнд зориулсан өргөтгөлүүд байдаг ба тус бүр уншигч програмуудаар уншдаг. Epub өргөтгөлтэй файлийг android дээр FBreader гэсэн application нээж уншдаг ба компьютер дээр fbreader гэсэн програм суулгаж эсвэл веб хөтөч төөн жижиг  хэрэглүүр суулгаж уншиж болно. Харин утасны application- хувьд ямар өргөтгөлтэй файл уншдагийг нь харж байгаад суулгачихаж болно. Олон төрлийн өргөтгөлтэй файд уншдаг reader applicationолон байдаг.
Update: Epub нь компьютерт уншихад зориулагдаагүй бөгөөд жижиг дэлгэцтэй төхөөрөмжүүд дээр уншихад их дөхөмтэй болгож тусалдаг. Бичвэр нь дараалсан хэлбэртэй байдаг учир фонтын хэмжээнэээс айлгүй татаж үсгийн хэмжээг томруулж болох ба ингэсэн үед pdf шиг хуудас дотроо шилжиж ажиглах шаардлагагүй ба таны харж байгаа тэр л хэсэг дангаар нэг хуудас болон хувирна. За тэгээд хэрэглээд мэдэрнэ биздээ. Pdf харин хамгийн элбэг учир бидний хараанд элдэв нөлөөгүй бэхэн дэлгэцтэй уншигч төхөөрөмжүүд сайн муугүй бүгд уншдаг учир бас дажгүй. 
компьютер дээр 
apps


Мөн цахим номын хувиргадаг гоё сайт оллоо. Бүх төхөөрөмж олон төрлийн өргөтгөлүүд байнаа. Цахим номоо өөрийн хэрэгцээнд тохируулан хэрэглэгтун! 

Мөн rar өргөтгөлтэй файл нь шахдаг програм ашиглаж багцалсан байгаа файл ба үүнииг power iso, winrar зэрэг програмуул хэрэглэж задалж буюу extract хийхэд л энгийн болно

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа