Аз жаргалын хэлтэрхий
Эгч амраад гэртээ ирлээ ингээд манайх гэдэг айл халуун ам бүлээрээ цуглав. Хамт хооллож хамт хөдөлмөрлөн элдвийг ярьж хөөрөн суух үнэхээр жаргалтай. Аав ээж минь бидний бага насны хөгжилтэй түүхүүд болон хамтдаа даван туулсан, хамт өнгөрүүлсэн мөч бүрийг дурсан ярихад аав ээж залуу насаа дурсан санаж харин эгч бид хоёр сонирхон сонсоно. Үүн дундаас хамгийн сонсох дуртай түүх бол тэдний анх танилцсан үе. Үүнийг олон удаа яриулж байсан ч сонсохоос хэзээ ч уйддаггүй. Харин аав ээж минь бидний балчир эгдүүтэй үеийг дурсан ярьж өхөөрдөн инээх үнэхээр дуртай. Дурсамж гэдэг гайхалтай. Халуун бүлээрээ цуглан алдаа оноогоо хэлэлцэж дурсан суух юутай жаргалтай. Намрын хяруун дээр хөл нүцгэн яв миний хүүхдүүд гэж аав минь биднийг босголоо. Цайгаа уучхаад өглөөний наранд биеэ ээнгээ шүүдрийн дуслууд дээр хөл нүцгэн гишгэх гайхалтай. Гадаа болжмор жиргэж, нар бүлээнээр ээнэ. Саахалтын үнээ тугалын мөөрөх чимээ, х...