Дурлалын зүй тогтол ~Эргэцүүлэмж

Бага зэрэг эргэцүүлэх хугацаа олдохоор нь дурлалын талаар эргэцүүлж дурлал гээчийг өөрийнхөөрөө томьёолох гээд оролдоод үзлээ. Хэн нэгэнд миний эргэцүүлэл тус болж юуны магад. Дурлал гэдэг үнэхээр ярвигтай гаргалгаа томьёо байхгүй заавар зөвлөгөө гэх мэт тогтмол зүйлс байхгүй ямар ч барьцгүй залуусын хамгийн их алддаг зүйл байх бас сохор гэдэг нь ч үнэн биз. Дурлах процессыг ерөнхийдөө царайнаас их хамаардаг ч хайрлах хүртэл 2  шат болгоод авч үзэж болно.
1.      Нэгдүгээрт царай харна. Энэ бол гарцаагүй. Царай төдийгүй биеэ авч яваа байдал, хувцаслалт, ярианы хэв маяг тэр бүү хэл хоолойн өнгө хүртэл таны гадаад байдлыг илтгэж анхны сэтгэгдлийг бий болгоно. Гэхдээ энэ маш харьцангуй зүйл. Учир нь нийтлэг царайлаг гэдэг ойлголт маш хувьсамтгайгаас гадна нийтлэг царай бүр хүнд таалагддаггүй өөрөөр хэлбэл царай гэдэг хүнд дахин давтагдашгүйгээр  байгалиас заяадгийн адил тэр хүнд таалагдах царай мөн ямар ч байж болно. Үүнийг тайлбарлавал танд таалагдаж буй тэр царай өөр хүнд этгээд гаж харагдаж болно үнэхээр сайхан ч харагдаж болно, таны царай ч мөн адил хэн нэгэн хогийн гаж харагдаж байхад хэн нэгэнд гайхшрал төрүүлэхээр байж болно гэсэн үг. Иймээс таны эргэн тойронд түүний эхнэр эсвэл нөхөр нь арай дэндүү яаж нэгнийгээ тоосон юм бол гэсэн яриа гарч байсан байх. Би ч үүнийг харьцангуй зүйл гэдэгт итгэдэг. Иймээс дуу хоолой царай гэх мэт байгалиас заяасан зүйлсдээ сэтгэл дүүрэн явах хэрэгтэй харин хувцаслалт биеэ авч яваа байдал гэх мэт нь таны хэр зэрэг хүн бэ гэдгийг яалтчгүй илтгэнэ. Хүмүүс анх царай харж анхны сэтгэгдлээр гол дурдах боловч энэ нь хайр болж удаан хугацаанд баттай бэхжин хувь заяагаа холбоход хангалтгүй байдаг. Иймээс тухайн хүний дотоод мөн чанарыг таньж түүгээр нь дүгнэдэг.
2.      Хоёрдугаарт сэтгэл харна. Энэ нь дан ганц халамж, зориулж чадах хайрыг нь мэдэх гэсэн хэрэг биш бөгөөд тодорхой хугацаанд хамт байж тухайн хүнийг сайн муу хүн болох, хэр зэрэг бүтэмжтэй хүн бэ, ямар гэнэтийн зүйлсэд хэрхэн шийдвэр гаргаж байгаагаар нь ямар хүн бэ гэдгийг бүрэн төгс мэдэхээс гадна анхны сэтгэгдлүүд андуурал биш гэдгийг батлахыг оролдоно. Энэ үе харилцаанд хамгийн чухал бөгөөд шохоорхол, дурлалыг хайр болох эсэхийг шийдвэрлэнэ. Гэвч залуус үүнийг чанаргүй байлгаж эсвэл өнжсөнөөс болоод гэр бүл салалт газар авч байна гэж би хувьдаа боддог. Хамгийн чухал нь ямар хүн таалагдаж болох вэ буюу дурлах шалтгаанд хариулт өгөх гэж оролдоё. Аливаа хүн дотооддоо сайн хүн буюу хүн гэдэг зүйлийг хамгийн төгсөөр төсөөлсөн байдаг ба тэрийг тухайн хүний хувьд төгс хүн гэж үзэж болно. Үүний талаар би дэлгэрэнгүй эргэцүүлэл бичих болно ;) . Тэхээр тэр л төгс хүнтэйгээ ижил буюу хамгийн ойрхон очсон хүнийг сонгож хайрлана. Тэр төгс хүн нь тухайн хүнийхээр хамгийн царайлаг бас бусад сайхан чанаруудыг агуулж байх бөгөөд хүний дээд буюу хамгийн сэтгэл ханамжтай байх юм. Мэдээж хэрэг тэр хүн гадаад үзэмжээр өөрт нь таалагддаг хүмүүсээс сонгогдох ёстой.
Гэхдээ дээрх хоёр зүйл огтхон ч тохиолдохгүй нөхцөлүүд байдаг бөгөөд ховорхон тохиолдолд хүмүүс өөрийг нь зовж байхад аварсан эсвэл их ачлал хайр үзүүлсэн хүмүүст дурлаж орхидог. Зөв цагтаа зөв газраа байж таарвал яг л цагаан морьтой ханхүү шиг байх болно :). Маш ховор боловч иймэрхүү дурлалын жишээ байдаг. Үүнийг хүний сэтгэл санаатай холбоотой даавруудаар нэг л өдөр шинжлэх ухаан тайлбарлах биз.
 Харин судлаачид хүнд ямар хүн таалагддаг талаар их судалгаа хийсний үр дүнд хүмүүст эцэг эхийнх нь царай дүр төрх төдийгүй зан чанар нь хүртэл ээж аавынх шиг нь байвал ихэд тааламжтай хэмээсэн байдаг. Би ч үүнтэй санал нийлнэ. Нэг л мэдхэд ээж аавынхаа сайхан зан чанаруудыг хүнээс олж харвал өндрөөр үнэлж анхаарлаа хандуулдаг болсон байна. Үүнийг тайлбарлах гэж оролдвол монголчууд айлын эмэгтэй хүүхэд нь аавдаа, эрэгтэй хүүхэд нь ээждээ илүү сайн байдаг гэдгийг хэлсэн байдаг нь ортой тэхээр сэтгэлд гэгээлгээр бууцан тэр л дүр төрх, ааш араншин хүнд тааламжтай мэдрэмжийг өгч өөрийн эрхгүй татагддаг байх.
Өөр нэгэн эрдэмтэд өөрийнх нь царайтай төстэй царайтай хүн таалагддаг гэсэн сонирхолтой дүгнэлтэд хүрсэн гэдэг. Судалгааг явуулахдаа өөрийнх нь царайг тусгай програм ашиглан эсрэг хүйстэнд нь хувирган бусад танихгүй хүмүүсийн зурагтай холин аль нь таалагдаж байгааг асуух байдлаар явуулсан гэдэг. Толинд харсаар байгаад өөрийнхөө царайнд хайртай болсон юм байхдаа гэж найз минь наргиж байсан юмдаг. Тийм байж болох л юм. Дасал болсон юм гэдэг хүнд тааламжтай мэдрэмж төрүүлж ямар нэгэн айдасгүй байлгадаг гэдгийг бас нотолсон байдаг.

За ингээд эргэцүүллээ өндөрлөе. Хэдийгээр миний мухар эргэцүүлэл ч гэсэн үнэний ортой байж хайраа хайсан хэн нэгэнд тус болж юуны магад.
Гэхдээ амьдрал дээр бүх зүйл харьцангуй энгийн байдаг юм шүү!! Бас амьдрал илүү баялаг таашгүй шүү дээ.

Update(2015.11.20): Дурлал гэдэг үгийн язгуур “Дур”. “Би чамд дурлаж байна аа” гэвэл “Миний дур дийлдэхээ болилоо" гэсэн утгатай тачаангуй өдөөлөг. Дурлалд жолоо алдсан охин л дунд сургуульд байхдаа ижий болж, амьдралдаа алддаг. Харин хайр бол дурлалаас дэндүү тэнгэрлиг. Дурлал харцаар оруутаа доод тив рүү тэмүүлэн тэнэглэдэг. Хайр харцнаас зүрхэнд, зүрхнээс тархинд үүрээ засдаг аз жаргалын алтан хараацай. Өөрөөр хэлбэл, дурлал аавын хүү, ээжийн охиныг ахин залруулашгүй гэмшилд унагадаг. Хайр залуу хосыг бат бэх Гэр-улс болгож өөд татдаг. ~Т. Галсан

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа