Хүнийг таньж маскны цаана нэвтрэх

Оршил маягийн: Хүнийг таних нь ямар чухал болох талаар болон орчин үед хүн таньж чаддаг байх ямар хэрэгцээтэй талаар өөрийнхөөрөө бичихээр шийдлээ гэхдээ мэдээж өөрийн уншсан сонссон дээр тулгуурлан бий болсон үзэл бодлоо бичих бөгөөд өөр хэн нэгний хэлсэн үг, бичсэн  сэдэв, яригдсан онол байхыг үгүйсгэхгүй бөгөөд миний л багцалж дүгнэж байгаа эргэцүүлэмж юм. Хүн таньж чаддаг байх нь хүний амьдралд их чухал бөгөөд амьдрал дээр найз нөхдөө сонгохоос эхлээд амь амьдрал шийдэх чухал сонголтууд ч бусад хүнээс хамааралтай байдаг учир үнэхээр чухал гэж үзэж байна. Хүнийг сайн таньж шинжих сорилууд болон хүний дотор нэвтэрч хүнийг өөрөөс нь илүү мэдэж чадах ухаан нь сэтгэл судлал бөгөөд үүнийг сайн ашиглаж практикд хүн танихыг хамгийн сайн хөгжүүлж хэрэглэж байгаа салбар бол хүний нөөцийн менежмент юм. Дээд түвшний удирдлагуудыг сонгоход хүн таних сонгох урлагийг дээд зэргээр эзэмшсэн дээд түвшний удирдагууд голлож ажилладаг бөгөөд дээд түвшний удирдага байх хүнийг таньж багаас нь бэлдэх, сургаж бэлтгэх гэдэг асар том ажил билээ. Энэ бүхний үндэс нь хүн таних чадвар юм. Чингис хааны амжилтанд хүрсэнг хүн сайн таньж тойрон хүүрэлэгчил туслагчидаа зөв сонгож байснаар нь тайлбарладаг. Мөн үүнээс өөр олон салбарт хүн таних ухааныг хэрэглэдэг, жишээлбэл хятадад мэргэжлийг тамирчид болох хүүхдийн бага байхад нь биеийн онцлог булчингийн ширхэг зэргийг нарийн шинжилж сонгодог. Гэвч энэ нь өрөөсгөл тэм санагддаг учир нь хүүхэд байхад хүний сэтгэл зүй хараахан цогцолоогүй байдаг учир амжилт гаргахад чухал зүйлсийн тал нь байхгүй байна гэсэн үг гэхдээ шинжлэх ухаан өндөр хөгжсөн хятад улс аргыг нь сайн олсон биз.
Хүнийг яагаад таних шаардагатай вэ гэхээр хүн бүр өөр сэтгэж ертөнцийг өөр өнцөгөөс харж өөр өөр сэтгэж боддог, үүнээс болж ижил нөхцөлд ч өөр шийдвэр гаргадаг. Учир нь бид өөр өөр газар биологийн хувьд өөр өөр ген удамшиж төрдөг энэ нь бидний ертөнцийг харах өнцөг болон сэтгэх хурд, ой тогтоолт, аливаа зүйлсээс авах мэдрэмж өөр байхад нөлөөлдөг. Мөн төрсөн цагаас эхлэн өөр эцэг эх, өөр нөхцөл нөлөөлдөг бөгөөд энэ нь бидний сэтгэл зүй, оюун ухаан, үзэл бодолд чухал нөлөөлдөг. Дээрхээр үзвэл хүний сэтгэлгээнд нөлөөлөх зүйлсийг биологийн болон өсөж торнин амьдарч байгаа нөхцөл гэсэн үндсэн хоёр хэсэгт хувааж үзэж болох бөгөөд яг аль нь хэдий хэмжээнд нөлөөлж аль нь давуу байна гэдгийг тооцож чадааагүй байна. Харин эдгээрийн нөлөөг ямар чухал болохыг харуулсан олон судалгаа байдаг. Жишээлбэл өөр өөр айлд өргөгдсөн ихрүүд, хүний нийгмээс хол өссөн хүүхдүүд, ах дүүс зэрэг дээр хийсэн судалгаанууд ихээхэн чухал зүйлсийг ойлгоход тусалсан байдаг.
Харин минийхээр хүнийг танихын тулд хүний сэтгэл зүйд нөлөөлдөг зүйлсийн талаар огтхон ч бодох хэрэггүй бөгөөд зүгээр л хүнийг танихад болно. Ингэхийн тулд хүнийг тодорхой зүйл дээр ажиглаж, бас ярилцаж тодорхой нөхцөлүүдэд хэрхэн шийдвэр гаргаж байгааг хархад л хангалттай. Мөн нийгмийн сүлжээний пропайлуудаар нь ч дүгнэлт гаргаж болно гэхдээ хүний тухай дүгнэхдээ няхуур байж анхны сэтгэгдлээр болон гадаад үзэмжээр дүгнэхгүй байх хэрэгтэй. Мөн хайр дурлал, амьдралын ханиа сонгох тал дээр хүнийг таних үнэхээр чухал боловч хүний нөөцийн менежерүүдийн хэрэглэдэг арга, судалгаа сорилуудыг хэрэглэх талаар бодох хэрэггүй мөн хүнийг сонжсон, хэн нэгэнтэй харьцуулсан байдал гаргахаас татгалзах хэрэгтэй. Зүгээр л сэтгэл зүрхээ дагаад цаг үеийн байдал ямар шүү байгаа, нөгөө хүний зүрх болон оюун санаа үйлдэл нь юу хэлээд байгааг уншиж буй мэт ойлгохыг л хичээх хэрэгтэй.

            Минийхээр . Ихэнх хүмүүс өөрийн бодит чанараа нуун маскны ард нуугддаг. Энэ маск нь тухайн хүний хувьд хамгийн сайн хүн байдаг. Өөрөөр хэлбэл тухайн хүн бусад хүнд сайн хүн болж харагдах гэж хичээдэг бөгөөд өөрийнхөөрөө сайн хүний дүр эсгэж байдаг гэж хэлж болно. (Мөн сануулж хэлэхэд хүн бүр маскны ард нуугддаггүй,ховорхон тохиолдолд хүмүүс өөрийн чанараа ил байлгаж зарим нь өөрийн чанаараа бууруулж харагдуулах масктай байдаг нөхцөл бий энэ нь өндөр хүлээлтээс уналт бий болохоос сэргийлдэг сайн талтай ер нь бусдад ч амар байдаг.) Гэхдээ нийгэм дүр эсгэгчдээр дүүрэн нь харамсалтай. За эргээд ярьж байсандаа орвол хүнийг танихын тулд эхлээд тухайн хүний эсгэж буй дүрийг маш сайн таних хэрэгтэй. Тэр маск нь үргэлж тухайн хүний хувьд төгс зүйл байдаг учир тэр хүн өөрөө маск дүрээсээ доогуур байдаг. Тэхээр зүгээр ил байгаа маскийг нь таньсанаар тухайн хүний үнэт зүйлс буюу өндөр үнэлэмжтэй зүйлсийг мэдэж болно. Энэ үнэт зүйлс нь жижиг байх тусам тухайн хүн өөрөө жижиг гэсэн үг. Мөн хүний бодит чанарыг маскны тусламжтайгаар нь баримжаалан таньж болно. Юун түрүүнд хүний маскийг нь таньж чаддаг байх хэрэгтэй. Дараа үргэлжлүүлье завгүй болов.

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа