Дурлахаараа хүн яадаг юм бол


Энэ зургийг хараад дурлалын талаар эргэцүүлэхээр шийдлээ. Үүнээс дүгнэвэл дэр, инээж орилохоос бусдаар би яг ингэж дурладаг болохоор эмэгтэй болж таарч байна уу, ер нь дурлахад шалтгаан байдаг юм болов уу. Анхны хайр бүтдэггүй, дурлал сохор, амьдрал дээр ихэнх жаргалтай амьдрал дурлалын суурьтай биш гэдэг үнэн юм болов уу. Хүн ухаангүй дурлахаараа тэнэг болдог нь үнэн байх. Тэгээд яг л дээрх зураг шиг ухаанаа алдаж жижиг зүйлсийг томоор хүлээн авч багахан хугацааг дахиж хэзээ ч уулзахгүй мэтээр санаж сүүлийн удаа уулзаж байгаа мэт яаран эргэсэн толгойгоороо эргүү юмнууд хийгээд л хий төсөөлж хоосон мөрөөдөөд тэгээд л сайн болсон сэтгэлээ илчилсэн нь буруутан болж айж сандрахдаа хийсэн үйлдэл хэлсэн үгс нь алдаа болж алаг сандруу бяцхан хүүхэд шиг ухаангүй авир гарган аяглан загнасан бүхэн нь үзэн ядах шалтгаан болж эцэстээ нэгнийгээ ч харахаас айдаг дундаа асар том нурашгүй ханатай хүмүүс болдог болохоор хайр бүтдэггүй юм боловуу. Хайр гэдэг өөрөөсөө хүртэл харамлан хана хэрэм босгодог, өмчлөх сэтгэлгээ биш болохоор хүн хайртай хүнтэйгээ ойлголцож ч чадалгүй холыг холд оршоож мартах хүслээр дахин дахин дурсаж байх гунигт амьдралыг сонгодог юм болов уу. Гэхдээ хайртай болсон сэтгэл, хайраа илчилсэн тэнэг, өөр нийгэм, ойлголцдоггүй 2 ертөнц юунд ч буруугүй бизээ. Өдөр хоног өнгөрсөөр цаг хугацаа нэгний гунигийг угааж нөгөөд алдааг мартуулж үл тооход хүргэдэг биз.

Ийм хэлбэрийн хайр байхад өөр нэг нь хүнийг зүрхэндээ тээж урт хугацаанд бодож уулзахгүй удсан ч түүнийг тандан өөр нэгэнтэй харьцуулан үргэлж түүнийг эргэцүүлж байдаг биз. Ингэж сүүдэрт амьдарснаас хайрынхаа төлөө тэмцэн алдаа гаргаж явбал жаргал биз. Хүн урт хугацааны дундаж жаргалынхаа төлөө амьдардаг гэдэг. Гэтэл богино хугацааны жаргал нь урт хугацааг бүрдүүлдэг юм шүү дээ. Алдаа гаргахаас бүү ай огт хийгээгүйгээс хүн харамсана гэхээс анх удаа хийж үзээд алдаа гаргасандаа харамсана гэж байхгүй

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа