шиНэ
2016 он гарлаа шинэ ондоо шинэ хүн болох нь ээ. Он гарж
байгаа болохоор биш л дээ. Хүн шинэ юм үзэж, шинэ зүйл оролдон шинэ хүнтэй
танилцах бүрт шинэ болж үзэл бодол, үйлдэл нь өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг.
Хэдий их хугацааг өнгөрөөсөн ч хийсэн бүтээсэн зүйлгүй, сурч мэдсэн зүйлгүй
ахицгүй байвал цагаа, амьдралаа дэмий үрсний шинж байх. Амьдарч үзэж байж л
амьдралыг мэдэрнэ шүү дээ. Өнгөрсөн оныг ингээд харахад их зүйлийг ухаарчээ. Их
ч өөрчлөгдөж, зарим зарчмуудаа өөрчилж, бас амьдрал санаснаар байдаггүйг сайн
мэдэрлээ.