Posts

......... үө 2016

Энэ бол миний өдрийн тэмдэглэл. Гарчиггүй, цаггүй, тайлбаргүй, эхлэлгүй бас төгсгөлгүй. Өөрөөр хэлбэл facebook дээр бичсэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн үгсийн цуглуулга. Миний амьдрал, зөвхөн би л ойлгох миний л дурсамжууд. 37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй. 31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр. 27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй. 22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй. 14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй 11. Ойрын аянаас холын аян эхэлдэг. 10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог. 8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг. Газар усаа хайрла! Чи түүнийг эцэг эхээсээ өвлөж аваагүй, гэхдээ үр хүүхдүүдээсээ зээлж авсан юм шүү. Индиан ард сайхан хэлжээ "Ганцхан хүнд эсвэл цөөн хэдхэн хүмүүст бүх зүйлэ

шиНэ

2016 он гарлаа шинэ ондоо шинэ хүн болох нь ээ. Он гарж байгаа болохоор биш л дээ. Хүн шинэ юм үзэж, шинэ зүйл оролдон шинэ хүнтэй танилцах бүрт шинэ болж үзэл бодол, үйлдэл нь өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг. Хэдий их хугацааг өнгөрөөсөн ч хийсэн бүтээсэн зүйлгүй, сурч мэдсэн зүйлгүй ахицгүй байвал цагаа, амьдралаа дэмий үрсний шинж байх. Амьдарч үзэж байж л амьдралыг мэдэрнэ шүү дээ. Өнгөрсөн оныг ингээд харахад их зүйлийг ухаарчээ. Их ч өөрчлөгдөж, зарим зарчмуудаа өөрчилж, бас амьдрал санаснаар байдаггүйг сайн мэдэрлээ. 

Амьдрал үнэхээр сонин

Image
Түүний тухай үргэлж бодно, хаана юу хийж байгаа бол, юу бодож байгаа бол, миний тухай боддог боловуу гээд л. Дараа нь түүнтэй уулзахыг хүсэн ядаж түүнтэй тааралдахыг мөрөөднө. Гэтэл хясаж буй мэт бидний хувь тавилан ганц цэгээр огтлолцоод өнгөрдөг 2 шулуун бололтой. Өөр өөрийн амьдралын мөрдлөгөө, үнэт зүйлс, зорилгуудаас болоод хэзээ ч муруйхгүйгээр чиглэлээ олсон хоёр сум шиг цаг хугацааны өчүүхэн хором, орон цаг бяцхан боломжоор уулзаад өнгөрсөн гэлтэй. Гэтэл би тийм хатуу шулуун хүн биш уярч хайлж чиглэлээ өөрчлөн араас нь үүрд дагахад бэлэн гэнэн дурламтгай амьтан юм шиг. Дараа нь бодно би хүнийг зовоогоод байгаа бололтой өөрийг нь хүн гэж тоогоогүй хар элэгийн хүнд хайртай боллоо гэж давхиад Чойном гуайн хэлсэн биелж. Дараа нь дахиад л бодно. Хүсэхгүй байсан ч нэг л мэдэхэд бодоод сууж байна. Тэр сайн байгаа боловуу.... Сэтгэлээс ер гарахгүй атлаа гүйгээд очиж чадахгүй,  эгцэлж харах ч нүүргүй.  Олон олон тэнэгтэлүүд, гуниг цөхрөл болсны эцэст өөрийгөө өнчин хайртай учирсан д

Last thing, i'm SEPARATE

Хүн бүр л хайртай гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй, үгээр биш үйлдэлээрээ харуулах хэрэгтэй гэцгээх юм. Гэтэл уулзалдах нь бүү хэл тааралдах ч боломжгүй нөхцөлийг, хувь заяаны асар том зайг яалтай. Эцэст нь өөрийг нь хүн гэж ч тоодоггүй хар элэгийн хүнд дараа болохоос айн багахан зүйлийг мэдэх гэсэн нь хүн гэж тоох нь бүү хэл харахыг, сонсохыг ч хүсэхгүй болгох тийм нөхцөлийг өөрийн гараар бий болгохыг төсөөлж үзсэнүү. Үгүйдээ бид андуурч. Амьдарлын олон нугачааг умартаж, хэрэггүй хүмүүсийн үг сонсож, хоосон хийсвэр romance үзээд, хайрын зохиол уншсаар амьдрал гэдэг баялаг бөгөөд энгийн, хатуу гэдгийг мартаж. Гэхдээ миний бодлоор хэн нэгэнтэй танилцана гэдэг байж болох л хэрэг, мөн сэтгэлээ илчилсэн ч болох л хэрэг, хэн нэгэн нь арчаагүй тэнэг байсан ч гай болоогүй л бол зүгээр өнгөрч болношүүдээ. Өөр бодолтой өөр зорилготой байна гэдэг, санаснаас чинь шал өөр хүн байсан ч буруутгаад байхаар зүйл биш шүү дээ

Түүнтэй бүх зүйлсийн талаар ярилцахсан. Яг л өөртэйгөө ярилцдаг шигээ

Тэр юу бодож байгаа бол, юу хийж байгаа бол, бэлтгэлээ хийж байгаа болов уу, юу бодож явдаг бол, яагаад тийм шийдвэрүүд гаргадаг бол, миний тухай боддог болов уу, надтай  хамт байхдаа юу боддог байсан бол, орчон ертөнцийн нууцлаг зүйлсийн талаар юу гэж боддог бол, адармаатай энэ амьдралыг юу гэж төсөөлдөг бол, юу мөрөөдөж юу хүсдэг болоо, түүний тухай бүхнийг мэдэхийг хүснэ. Гэвч хүрч үл чадна

Сонирхолтой юм

Гэрийнхээ тавилгыг зөөж хуучин эд хогшилоо онгичиж байгаад жижиг төмөр хайрцаг олов. Бартай лэнтээ хадгалж байсан сав минь мөн байна. Үнэртээд үзтэл тэр л гайхалтай мэдрэмжүүд сэргэх шиг болов. Хөлөө гэмтээчээд бэлтгэлдээ явж түүнтэй л тааралдахын тулд лентнээс салалгүй хэд хонож байсан билээ. Анхны дурлаад догдолж байсан тэр үеүүд, түүнтэйгээ чатлаад догдолж байхад минь хүртэл тэр үнэр дэргэд минь байж хөлнөөс лент, ширээнээс тэр сав салаагүй юм байна. Үгээр хэлшгүй тэр гайхалтай мэдрэмж гаа ханхалсан хурц үнэрэнд ч хадгалагдажээ