......... үө 2016
Энэ бол миний өдрийн тэмдэглэл. Гарчиггүй, цаггүй, тайлбаргүй, эхлэлгүй бас төгсгөлгүй. Өөрөөр хэлбэл facebook дээр бичсэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн үгсийн цуглуулга. Миний амьдрал, зөвхөн би л ойлгох миний л дурсамжууд. 37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй. 31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр. 27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй. 22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй. 14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй 11. Ойрын аянаас холын аян эхэлдэг. 10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог. 8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг. Газар усаа хайрла! Чи түүнийг эцэг эхээсээ өвлөж аваагүй, гэхдээ үр хүүхдүүдээсээ зээлж авсан юм шүү. Индиан ард сайхан хэлжээ "Ганцхан хүнд эсвэл цөөн хэдхэн хүмүүст бүх з...