Posts

Showing posts from August, 2015

Түүнтэй бүх зүйлсийн талаар ярилцахсан. Яг л өөртэйгөө ярилцдаг шигээ

Тэр юу бодож байгаа бол, юу хийж байгаа бол, бэлтгэлээ хийж байгаа болов уу, юу бодож явдаг бол, яагаад тийм шийдвэрүүд гаргадаг бол, миний тухай боддог болов уу, надтай  хамт байхдаа юу боддог байсан бол, орчон ертөнцийн нууцлаг зүйлсийн талаар юу гэж боддог бол, адармаатай энэ амьдралыг юу гэж төсөөлдөг бол, юу мөрөөдөж юу хүсдэг болоо, түүний тухай бүхнийг мэдэхийг хүснэ. Гэвч хүрч үл чадна

Сонирхолтой юм

Гэрийнхээ тавилгыг зөөж хуучин эд хогшилоо онгичиж байгаад жижиг төмөр хайрцаг олов. Бартай лэнтээ хадгалж байсан сав минь мөн байна. Үнэртээд үзтэл тэр л гайхалтай мэдрэмжүүд сэргэх шиг болов. Хөлөө гэмтээчээд бэлтгэлдээ явж түүнтэй л тааралдахын тулд лентнээс салалгүй хэд хонож байсан билээ. Анхны дурлаад догдолж байсан тэр үеүүд, түүнтэйгээ чатлаад догдолж байхад минь хүртэл тэр үнэр дэргэд минь байж хөлнөөс лент, ширээнээс тэр сав салаагүй юм байна. Үгээр хэлшгүй тэр гайхалтай мэдрэмж гаа ханхалсан хурц үнэрэнд ч хадгалагдажээ

Би итгэдэг

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн нэгэн ухаант эрхэм хэлжээ. Би ч бас үүнд итгэдэг. Өнөөдөр монгол улс үнэхээр хүнд байдалтай, хөл толгойгоо ололгүй үлгэн салган байдалтайгаар амиа зогоож байгааг бүгд мэднэ. Энэ нь олон жилийн манжийн дарлал, үргэлжилсэн дайн самуунаас үүдэлтэй гэхдээ бас хувиа хичээсэн бусдын хийсэн бүтээснээр өөрсдийгөө тэжээж газар нутгаа зарж идэх гэсэн эрхмүүдийн гавьяаг мартаж болохгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт монгол хүмүүс ухаанаараа гайхагдаж өөрсдийн ухаанаар улсаа залж тэр бүү хэл ухаанаараа дэлхийн гайхагдаж дэлхийн глобал асуудлууд болон хүн төрөлхтний асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг би итгэдэг. Энэ сайхан цагийн тэр хүмүүний жигүүр нь болж чадахгүй ч дөрөөлөн мацах олон тулгуурын нэг, замыг нь гэрэлтүүлж сэтгэлд нь бадамлан асах галт бамбар байхыг би мөрөөднө. Амьдрал дөнгөж эхэлж байна, хийх ажил их байна яагаад томоор мөрөөдөж болохгүй гэж

Зуны амралтын бичлэгүүд үүгээр өндөрлөлөө

Энэ зун орхигдуулсан зүйлсээ эргэцүүлж олон зүйлсийг ойлгон шинэ хүн болох шиг санагдлаа. Аав ээжийнхээ дэргэд байсны ачинд л элдэв буруу зүйлд авталгүй, өөр хийх зүйлтэй байж эргэцүүлэх боломж олдов. Өөрийн ямар яаруу бас гэнэн байдлыг дахин мэдэрч ухамсарлах шиг болов. Одоо харин блогтоо нийтлэл бичих заваа багасгаж бусад зүйлд анхаарах хэрэгтэй болов сургууль эхлэхээр зав чөлөөгөөрөө юм бичихийг хичээнэ дээ. 

Дурлахаараа хүн яадаг юм бол

Image
Энэ зургийг хараад дурлалын талаар эргэцүүлэхээр шийдлээ. Үүнээс дүгнэвэл дэр, инээж орилохоос бусдаар би яг ингэж дурладаг болохоор эмэгтэй болж таарч байна уу, ер нь дурлахад шалтгаан байдаг юм болов уу. Анхны хайр бүтдэггүй, дурлал сохор, амьдрал дээр ихэнх жаргалтай амьдрал дурлалын суурьтай биш гэдэг үнэн юм болов уу. Хүн ухаангүй дурлахаараа тэнэг болдог нь үнэн байх. Тэгээд яг л дээрх зураг шиг ухаанаа алдаж жижиг зүйлсийг томоор хүлээн авч багахан хугацааг дахиж хэзээ ч уулзахгүй мэтээр санаж сүүлийн удаа уулзаж байгаа мэт яаран эргэсэн толгойгоороо эргүү юмнууд хийгээд л хий төсөөлж хоосон мөрөөдөөд тэгээд л сайн болсон сэтгэлээ илчилсэн нь буруутан болж айж сандрахдаа хийсэн үйлдэл хэлсэн үгс нь алдаа болж алаг сандруу бяцхан хүүхэд шиг ухаангүй авир гарган аяглан загнасан бүхэн нь үзэн ядах шалтгаан болж эцэстээ нэгнийгээ ч харахаас айдаг дундаа асар том нурашгүй ханатай хүмүүс болдог болохоор хайр бүтдэггүй юм боловуу. Хайр гэдэг өөрөөсөө хүртэл харамлан хана хэрэм бо

Хүнийг таньж маскны цаана нэвтрэх

Оршил маягийн: Хүнийг таних нь ямар чухал болох талаар болон орчин үед хүн таньж чаддаг байх ямар хэрэгцээтэй талаар өөрийнхөөрөө бичихээр шийдлээ гэхдээ мэдээж өөрийн уншсан сонссон дээр тулгуурлан бий болсон үзэл бодлоо бичих бөгөөд өөр хэн нэгний хэлсэн үг, бичсэн  сэдэв, яригдсан онол байхыг үгүйсгэхгүй бөгөөд миний л багцалж дүгнэж байгаа эргэцүүлэмж юм. Хүн таньж чаддаг байх нь хүний амьдралд их чухал бөгөөд амьдрал дээр найз нөхдөө сонгохоос эхлээд амь амьдрал шийдэх чухал сонголтууд ч бусад хүнээс хамааралтай байдаг учир үнэхээр чухал гэж үзэж байна. Хүнийг сайн таньж шинжих сорилууд болон хүний дотор нэвтэрч хүнийг өөрөөс нь илүү мэдэж чадах ухаан нь сэтгэл судлал бөгөөд үүнийг сайн ашиглаж практикд хүн танихыг хамгийн сайн хөгжүүлж хэрэглэж байгаа салбар бол хүний нөөцийн менежмент юм. Дээд түвшний удирдлагуудыг сонгоход хүн таних сонгох урлагийг дээд зэргээр эзэмшсэн дээд түвшний удирдагууд голлож ажилладаг бөгөөд дээд түвшний удирдага байх хүнийг таньж багаас нь бэлдэх, с

Дурлалын зүй тогтол ~Эргэцүүлэмж

Бага зэрэг эргэцүүлэх хугацаа олдохоор нь дурлалын талаар эргэцүүлж дурлал гээчийг өөрийнхөөрөө томьёолох гээд оролдоод үзлээ. Хэн нэгэнд миний эргэцүүлэл тус болж юуны магад. Дурлал гэдэг үнэхээр ярвигтай гаргалгаа томьёо байхгүй заавар зөвлөгөө гэх мэт тогтмол зүйлс байхгүй ямар ч барьцгүй залуусын хамгийн их алддаг зүйл байх бас сохор гэдэг нь ч үнэн биз. Дурлах процессыг ерөнхийдөө царайнаас их хамаардаг ч хайрлах хүртэл 2  шат болгоод авч үзэж болно. 1.      Нэгдүгээрт царай харна. Энэ бол гарцаагүй. Царай төдийгүй биеэ авч яваа байдал, хувцаслалт, ярианы хэв маяг тэр бүү хэл хоолойн өнгө хүртэл таны гадаад байдлыг илтгэж анхны сэтгэгдлийг бий болгоно. Гэхдээ энэ маш харьцангуй зүйл. Учир нь нийтлэг царайлаг гэдэг ойлголт маш хувьсамтгайгаас гадна нийтлэг царай бүр хүнд таалагддаггүй өөрөөр хэлбэл царай гэдэг хүнд дахин давтагдашгүйгээр  байгалиас заяадгийн адил тэр хүнд таалагдах царай мөн ямар ч байж болно. Үүнийг тайлбарлавал танд таалагдаж буй тэр царай өөр хүнд этгээд гаж

Don't worry be happy! Жижиг зүйлсийг бүү тоо

ТЭНГЭР ШИГ БАЙ!. 2012 оны 6-р сар 28-нд 14:54 цагт Хамаг бvгдээр чамайг  Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!  Хамгийн сайн хvмvvс гэж  Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!  Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч  Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан…  Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч  Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг…  Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч  Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!  Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч  Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!  Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч  Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна  Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч  Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!  Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч  Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!  Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч  Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай  Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай  Олон тvмэн нvvрээ буруулсан ч тэнгэр шиг бай  Одод гялалзаж, наран саран ээлжлэх цагт  Орчлон дээр аавын

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа

Миний бодлоор аливаа зүйлийг асар олон талаас нь харж дүгнэлт хийн нэг талын сайн нөгөө талд муу байдаг гэдгийг харуулсан гайхалтай бүтээл бол энэ шүлэг юм. Энэ бол шинжлэх ухаан, монгол ухаан Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай     Ингэхэд ер нь жаргал гэж     Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо     Хүндэт тэр жаргал тэгээд       Хүн бүхэнд адилхан уу? Үгүй ээ Үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд тоо байхгүй Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдаггүй Ургамалд дуу байдаггүй Учир нь гэвэл       Хэтэрхий баян байгаль     Хэлбэрт захирагдах дургүй гэнэ     Хэнд юу сайхан бэ гэдгийг     Хэлж тогтоож болдоггүй гэнэ Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг Зарим хүн жаргал гэнэ Залхаж хагас нь зовлон гэнэ     Гэтэл бусдаас харамлах өмчгүй     Будаж гоодох гоёлгүй     Буруудсан ч зөвдсөн ч хувьдаа     Буйдхан тэ