Posts

Showing posts from July, 2015

Аз жаргалын хэлтэрхий

            Эгч амраад гэртээ ирлээ ингээд манайх гэдэг айл халуун ам бүлээрээ цуглав. Хамт хооллож хамт хөдөлмөрлөн элдвийг ярьж хөөрөн суух үнэхээр жаргалтай. Аав ээж минь бидний бага насны хөгжилтэй түүхүүд болон хамтдаа даван туулсан, хамт өнгөрүүлсэн мөч бүрийг дурсан ярихад аав ээж залуу насаа дурсан санаж харин эгч бид хоёр сонирхон сонсоно. Үүн дундаас хамгийн сонсох дуртай түүх бол тэдний анх танилцсан үе. Үүнийг олон удаа яриулж байсан ч сонсохоос хэзээ ч уйддаггүй. Харин аав ээж минь бидний балчир эгдүүтэй үеийг дурсан ярьж өхөөрдөн инээх үнэхээр дуртай. Дурсамж гэдэг гайхалтай. Халуун бүлээрээ цуглан алдаа оноогоо хэлэлцэж дурсан суух юутай жаргалтай.             Намрын хяруун дээр хөл нүцгэн яв миний хүүхдүүд гэж аав минь биднийг босголоо. Цайгаа уучхаад өглөөний наранд биеэ ээнгээ шүүдрийн дуслууд дээр хөл нүцгэн гишгэх гайхалтай. Гадаа болжмор жиргэж, нар бүлээнээр ээнэ. Саахалтын үнээ тугалын мөөрөх чимээ, хүүхдийн шуугилдах нохой хуцахаас өөр чимээ үгүй. Өчигдөр ор

Хайрын парадокс Орчин цагийн ҮЛГЭР Badboy

Image
Эрт урьд цагт охин хүү хоёр уулзаж гэнээ. Хүү нь үнэхээр хачирхалтай уулзсан хүн бүр түүнийг үнэхээр ойлгомжгүй гэдэг. Харин охин үнэхээр  давтагдашгүй  үзэсгэлэнтэй . Хүү охиныг үнэхээр шохоорхож найз охиноо болгохыг хүсжээ. Охин ч хүүтэй хамт байхаас татгалзсангүй. Танилцаж дотносох тусам хүү охиныг өөрийг нь гайхшируулах ховор үзэл бодолтой болохыг бишрээд, дотоод гоо үзэсгэлэнг шүтэн хайрлахыг хүснэ. Гэвч охин хайрыг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин хүүд хэлжээ чи үнэхээр надад таалагддаг “чи миний найз болооч”. Хүү боджээ  “надад найз хэрэггүй харин үргэлж сэтгэлд ойр байж хахир хатуу зовлон зүдгүүрээр дүүрэн амьдралыг жаргалтайгаар туулах амьдралын хань л хэрэгтэй, би чиний найз шиг чинь байж чадахгүй чамайг хайрлалгүйгээр чамтай ойр байж, чиний дэргэд үргэлж байж чадахгүй чиний дэргэд хуурмагаар оршиж чамайг тагнаж, цагийг чинь үрж байна гэдэг миний хувьд хэтэрхий хүнлэг бус зүйл чи  яг ямар найзтай болохыг хүсээ вэ уулзаж зугаалдаг хамт хөгжилддөг найз хэрэгтэй юмуу би чинь зав

Цаг хугацаа биднийг хүлээхгүй

Хүний амьдралд олон зүйл тохиолдоно тэр бүрд бага ч гэсэн бэлтгэлтэй байж ийм гарцаагүй цаг хугацааны эрхээр тохиолдох зүйлсийг талаар бодож үзэж байх хэрэгтэй.             Хүндэлж явдаг хайртай эмээ өвөө минь бие нь дордсоор хүний асаргаанд орох дөхлөө.  Хүний дайтай хүн болоод чадаж амьдарч байгаагаа өвөө эмээдээ харуулахсан гэж бодож явсан юмсан тэгж зүтгэж явахад эмээ өвөө минь өтөлсөөр.             Миний амьдралд том нөлөө үзүүлсэн бага ангийн багшруугаа ч очиж мэнд мэдэж биеийг нь асууж амжсангүй. Би гэдэг хүнийг бүрэлдэн тогтоход том нөлөө үзүүлсэн багшаа том болоод харж хандана, хүн шиг амьдралтай болчихоод гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт очиж золгож байхсан гэж мөрөөдөж явтал нэг л мэдэхэд бие нь ядарч их дорой болсон гэх юм. Хүүхдийн мөрөөдөл хүүхэд хоёр өсж томорч биелэлээ олох гэсээр байтал хайртай багш минь доройтсоор л байх юм. Настай багшийнхаа ачийг хариулж бахархалт шавь нь байж олонд тустай юм хийхсэн гэж мөрөөдсөөр явна.             Хоёр жилийн өмнө учирсан их х

Монгол менежмент алсын хараа биеэ засаад гэрээ зас үгний учир

Ойрдоо завтай бөгөөд интернет хэрэглэх боломжтой болсон учир блогтоо хэдэн нийтлэл бичиж сууна. Монголчууд эртнээс юмыг ул суурьтай сайн сэтгэж маш сайн хийсэн байдгийг олон судаач хэлсэн байдаг төдийгүй одоо ч эрт үед сэтгэж бодсон зүйл нь хоцрогдолгүй барууны шинжлэх ухааны мухардлуудад гарц болсоор байна. Жишээлбэл мал маллах ухаан нүүдлийн соёл нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ болон бусад глобал асуудлуудыг хөнддөггүй гайхалтай байдаг бол хүүхдийг хайр болон хөдөлмөрөөр хүмүүжүүлэх гэр бүлийн арга нь зөв төлөвшилтэй хүн бүтээдэг гэдгийг саяхнаас ярьцгааж байна. Хэдий тийм ч манжийн дарлал, түүхэн дэх олон удаагийн уналт босолтуудаас үүдэн ихэнх соёл, ур ухаан нь сайн өвлөгдөж чадаагүй билээ. Гэсэн хэдий ч их ухаанаас нь ард түмний хэл соёлд шингэн үлдсэн байдагийн тод жишээ бол зүйр үг юм. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг уламжлагдан ирсэн ардын зүйр үг нь өөрийн алдааг ухамсарлаж биеэ зөв удирдаж чаддаггүй улс орон овог аймаг удирдах нь бүү хэл өрх гэр

Найз

Image
Нэгэн сонин зүйл тохиолдсоноос хойш найз гэдгийн талаар их бодох боллоо. Өөрийн үзэл бодлоо хуваалцаж найз гэдгийг хэрхэн ангилж болохыг өнгөц харуулах гэж зорилоо. Одоо үед хүмүүс их олон янзаар найзлах их ч завтай болж.             Багын найз: Нэг байр эсвэл айл саахалт явж хамт өссөн учир ёстой л элдэв санаагүй цагаахан нөхөрлөл байдаг. Мөн хорвоог таньж мэдэж байх үед хамт байсан учир гүн сэтгэгдэл үлдээж сэтгэлд нандин дурсамжуудаар хадгалагддаг. Ихэнхдээ ойр амьдардаг эсвэл нэг цэцэрлэг сургуулийн нөхөрлөл юм. Нэгнээсээ ямар нэгэн ашиг сонирхол харсан итгэл хүлээлгэсэн зүйл байдаггүй учир салаа замын эрхээр амархан салж танихгүй хүмүүс болон өсдөг. Гэхдээ зүрхэнд том дурсамжууд үлдээдэг.             Түр зуурын буюу нөхцөлт найзууд: Ихэнхдээ амьдралын тодорхой үйл явцын мөчлөг дээр хамт ярьж хөгжилдөн цагийн хамт өнгөрөөдөг. Ер нь хүний мэдээлэл солилцох наргиж хөгжилдөх нь бие физиологийн хэрэгцээ хойно. Сургууль найз нөхөд, клуб, дугуйлангаас эхлээд л ижил хоббитой ч б