Posts

Showing posts from January, 2016

......... үө 2016

Энэ бол миний өдрийн тэмдэглэл. Гарчиггүй, цаггүй, тайлбаргүй, эхлэлгүй бас төгсгөлгүй. Өөрөөр хэлбэл facebook дээр бичсэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн үгсийн цуглуулга. Миний амьдрал, зөвхөн би л ойлгох миний л дурсамжууд. 37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй. 31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр. 27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй. 22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй. 14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй 11. Ойрын аянаас холын аян эхэлдэг. 10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог. 8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг. Газар усаа хайрла! Чи түүнийг эцэг эхээсээ өвлөж аваагүй, гэхдээ үр хүүхдүүдээсээ зээлж авсан юм шүү. Индиан ард сайхан хэлжээ "Ганцхан хүнд эсвэл цөөн хэдхэн хүмүүст бүх зүйлэ

шиНэ

2016 он гарлаа шинэ ондоо шинэ хүн болох нь ээ. Он гарж байгаа болохоор биш л дээ. Хүн шинэ юм үзэж, шинэ зүйл оролдон шинэ хүнтэй танилцах бүрт шинэ болж үзэл бодол, үйлдэл нь өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг. Хэдий их хугацааг өнгөрөөсөн ч хийсэн бүтээсэн зүйлгүй, сурч мэдсэн зүйлгүй ахицгүй байвал цагаа, амьдралаа дэмий үрсний шинж байх. Амьдарч үзэж байж л амьдралыг мэдэрнэ шүү дээ. Өнгөрсөн оныг ингээд харахад их зүйлийг ухаарчээ. Их ч өөрчлөгдөж, зарим зарчмуудаа өөрчилж, бас амьдрал санаснаар байдаггүйг сайн мэдэрлээ.