Posts

Showing posts from April, 2015

Урам хугарав

Image
2015 оны 4сарын 12нд The english academy of mongolia-ын зохиосон " Хаврын витамин-2015 " урам өгөх лекцэнд очвоо. Бүтэн сайнд нэг салхинд гарангаа UB palace-д анх удаа очиж үзэв. Лекц ч тун боломжийн болов.  Гэр бүл судлаач хадагтай Л. Нарантуяа, Амьдрах урлаг төвийн тэргүүн, хүний их эмч хадагтай Ц. Саранцэцэг их нээлттэй ярилцаж дотоод сэтгэлд дэм өгөх сайхан эерэг нөлөөтэй зүйлс ярив. Бусад нь харин хувь хүний хөгжил, өөрийгөө дайчлах зэрэгт идэвхижүүлсэн сэдвээр ярьцагааж байна. The english academy of mongolia-ын захирал их гоё жишээ авч ярьж байсан. Петровисын хадагтай чухал ажил гарсан учир ирж чадсангүй. Отгон тэнгэр сургуулийн багш сайхан лекц уншиж байна сайхан ярьдаг залуу оюутнуудад яг л тэгж ярьдаг байх. Чухам юун дээр урам хугарах болов гэхээр УИХ-ыг гишүүн Ц. Оюунгэрэлийг их хүндэтгэж өндөр хүлээлттэй байтал үнэхээр муугаар дүгнэхэд хүрлээ. Нэг л сэтгэгдэл төрүүлэх гэсэн хэлбэртэй ярих юм. Өөрөө ч сайн мэдэхгүй шинжлэх ухааны ойлголтуудаар жишээ авч ядма