Урам хугарав


2015 оны 4сарын 12нд The english academy of mongolia-ын зохиосон "Хаврын витамин-2015"
урам өгөх лекцэнд очвоо. Бүтэн сайнд нэг салхинд гарангаа UB palace-д анх удаа очиж үзэв.

Лекц ч тун боломжийн болов.  Гэр бүл судлаач хадагтай Л. Нарантуяа, Амьдрах урлаг төвийн тэргүүн, хүний их эмч хадагтай Ц. Саранцэцэг их нээлттэй ярилцаж дотоод сэтгэлд дэм өгөх сайхан эерэг нөлөөтэй зүйлс ярив. Бусад нь харин хувь хүний хөгжил, өөрийгөө дайчлах зэрэгт идэвхижүүлсэн сэдвээр ярьцагааж байна. The english academy of mongolia-ын захирал их гоё жишээ авч ярьж байсан. Петровисын хадагтай чухал ажил гарсан учир ирж чадсангүй. Отгон тэнгэр сургуулийн багш сайхан лекц уншиж байна сайхан ярьдаг залуу оюутнуудад яг л тэгж ярьдаг байх.

Чухам юун дээр урам хугарах болов гэхээр УИХ-ыг гишүүн Ц. Оюунгэрэлийг их хүндэтгэж өндөр хүлээлттэй байтал үнэхээр муугаар дүгнэхэд хүрлээ. Нэг л сэтгэгдэл төрүүлэх гэсэн хэлбэртэй ярих юм. Өөрөө ч сайн мэдэхгүй шинжлэх ухааны ойлголтуудаар жишээ авч ядмаг зүйлс хийж байна. Үнэнийг хэлэхэд бэлдсэн нь ч тэр, ярих чадвар мэдлэг нь ч тэр сайн шиг оюутнаас дутуу гэж үнэлмээр. Учир зүйн хувьд мөн л алдаатай ойлголтууд тулгаж байна. Төрсөн өдөр нь болж байгаа хүмүүст ном бэлэглэнэ гэв. 3000 хүн дотроос төрсөн өдөр нь болж байгаа 6 хүн очих шиг болов. Мань гишүүн цөөхөн номтой л ирсэн. Яахав буруу таамаглаж гэхдээ хэлсэндээ хүрээд лекц дуусахаар аваарай гэж болно доо. Ерөнхийд нь дүгнэвэл учир зүйтэй цэгцтэй зөв сэтгэх чадвар тийм өндөр биш атлаа хоцрогджээ тэр хүн. Гэхдээ гадаадад сурсан туршлага УИХ-ын гишүүн болсон туршлага нь харин хэрэгтэй хүндээ үнэтэй зөвлөгөө болох байх.

Мөн манукол академийн ерөнхийлөгч З. Бат-Отгон өөрийнхөө яриаг эхэлмэгц л хэт сэтгэлийн хөөрлөөр дураараа аяаглаж байгаа хүүхэд аятай гомдол мэдүүлж байнаа. Өөрөө залуудаа шинжлэх ухааны мөр хөөж байгаад алдаж байсан. Тэр алдсан боломжуудаа бусад лекторуудаас ч юмуу биднээс  нэхээд байгаамуу бүү мэд эхэндээ айх гайхах хоёр болов. Гэхдээ би ингэж алдаж байсан юм. Залуус та нар минь битгий алдаарай ингэж болохгүй гэж болнодоо. Учиргүйл загнаад шинжлэх ухаан хөөх муу гээд тулгаад гарав. Гэхдээ энэ хүний ярианаас авах юм нь шинжлэх ухаан болон зорх сэтгэл хоёрыг хослуулж 2 далавч шиг тэнцвэржүүлж байж амжилттай байж амьдрал сайхан байна гэдэг үнэн. Гэхдээ би энэ хүний уламжлалт ухаан судалсан мэдлэг болон тэр тал дээрх судалгаануудыг нь хүндэтгэж лекцүүдийг нь сонсох дуртай байсан. Энэ лекцийн дараа уламжлал судлаач юмуу, барууны шинжлэх ухаанд үл итгэгч юмуу тэрс үзэлтэн юмуу үнэхээр ойлгохоо больсон. Энэ хүн зарим талаараа өөрийн ухаанаар цэгнэн учир зүйн шалгуур хийлгүйгээр хэн нэгэний сурталд хэт автсан мэт.

Лекцнээс хойш хугацаа өнгөрсөн учир зарим нарийн зүйлсийг мартагнажээ. Гэхдээ миний сэтгэгдэл ийм л байна.

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа