Амьдрал үнэхээр сонин


Түүний тухай үргэлж бодно, хаана юу хийж байгаа бол, юу бодож байгаа бол, миний тухай боддог боловуу гээд л. Дараа нь түүнтэй уулзахыг хүсэн ядаж түүнтэй тааралдахыг мөрөөднө. Гэтэл хясаж буй мэт бидний хувь тавилан ганц цэгээр огтлолцоод өнгөрдөг 2 шулуун бололтой. Өөр өөрийн амьдралын мөрдлөгөө, үнэт зүйлс, зорилгуудаас болоод хэзээ ч муруйхгүйгээр чиглэлээ олсон хоёр сум шиг цаг хугацааны өчүүхэн хором, орон цаг бяцхан боломжоор уулзаад өнгөрсөн гэлтэй. Гэтэл би тийм хатуу шулуун хүн биш уярч хайлж чиглэлээ өөрчлөн араас нь үүрд дагахад бэлэн гэнэн дурламтгай амьтан юм шиг. Дараа нь бодно би хүнийг зовоогоод байгаа бололтой өөрийг нь хүн гэж тоогоогүй хар элэгийн хүнд хайртай боллоо гэж давхиад Чойном гуайн хэлсэн биелж. Дараа нь дахиад л бодно. Хүсэхгүй байсан ч нэг л мэдэхэд бодоод сууж байна. Тэр сайн байгаа боловуу.... Сэтгэлээс ер гарахгүй атлаа гүйгээд очиж чадахгүй,  эгцэлж харах ч нүүргүй.  Олон олон тэнэгтэлүүд, гуниг цөхрөл болсны эцэст өөрийгөө өнчин хайртай учирсан догдолцон баагий, тэр намайг харахыг ч хүсэхгүй гэдгийг ойлгож хүн зовоох хэрэггүй, би боддог байлаа гээд ямар ч утгагүй, зүгээр л урсгалаараа байх хэрэгтэй гэдгийг ойлгомогц хяссан юм шиг тааралдана. Нөгөө хүсээд байхад хясаад байдаг зүйл чинь зүрхийг зогсохнуу янзыг үзье гэсэн аятай санаандгүйгээр тааруулна. Үнэхээр сонин. Уулзахгүйгээ хүрвэл нэг ангид дарааллан хичээлд суудаг байсан ч тааралддаггүйл юм байна. Би одоо л хувь заяатайгаа эвлэрлээ гэх үү аль хэдийн буугаад өгцөн хүн. Хүний амьдралд, хувь тавилан гээчид биднээс хамаарахгүй зүйлс дэндүү том нөлөөтэй юм. Санамсаргүй зүйл гэж байдаггүй бололтой амьдрал үргэл даажигнаж, сорьж үзэж, уйлуулах, сөрөх, цөхрөхийг нь харах л гэдэг бололтой

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа