Цахим хэрэгслээр харилцах тал дээрх миний бодол

Мэдээж цахим хэрэгслүүд гарснаар хүмүүсийн харилцаанд дэвшил бий болгож мэдээллийг бага зардлаар асар хурдтай солилцоход амар болгосон. Энэ тал дээр огтхон ч асуудал байхгүй. Асуудалтай зүйл нь юу вэ гэхээр хайр сэтгэл, шохоорхол гэх мэт ярвигтай харилцаануудад цахим харилцааг голчлон хэрэглэх болсон юм. Үүн дээр олон сайн талууд мэдэгдэж байгаа ч сөрөг зүйл нь хэцүү юм.
Сайн талууд гэвэл:
-Сандрах эмээх байдал байхгүй, өөртөө итгэлтэйгээр өөрийгөө илэрхийлж чаддаг
-Бодох хугацаа үргэлж байдаг. Сайн бодож хүлээцтэй хандан ухаалаг байх боломжтой. Гэвч сөрөг нөлөө нь үнэхээр хэцүү зүйл.
Сөрөг нөлөө :
-Бодитой харилцаа биш болдог. Аль нэг тал нь хийсвэрээр хүлээн авбал харилцаа утга учиргүй болдог. Цахим хэрэгслүүдийг ашиглан муухай хүмүүс өөрийнхөөрөө элдэвлэж хүмүүсийн урмыг хугалдаг нь ийм байдал үүсэхэд нөлөөтэй.
-Ийм харилцаанд хэт автсанаар бодит байдал дээр харилцах нь бүү хэл өөдөөс нь ч харж чадахгүй болох аюултай. Энэ нь хэтэрхий нээлттэй байснаас болж бодит байдал дээр хэт эмзэглэх нөхцөл үүсдэг байх.
 Уг нь 2 талаас хичээвэл асуудлыг амархан шийдэх байх. Яаж даван туулах талаар санал бодлоо хуваалцаарай.

Update(15.08.08): Нэг том дутагдалтай талыг дурьдахаа мартжээ. Нэгнийгээ харалгүй, нүүр нүүрээ хардаггүй учир ам мурийх үед нэгэндээ хэзээ ч хэлэхгүй үгсийг хэлж алдаа хийх магадлал өндөртэй

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа