Найз


Нэгэн сонин зүйл тохиолдсоноос хойш найз гэдгийн талаар их бодох боллоо. Өөрийн үзэл бодлоо хуваалцаж найз гэдгийг хэрхэн ангилж болохыг өнгөц харуулах гэж зорилоо. Одоо үед хүмүүс их олон янзаар найзлах их ч завтай болж.
            Багын найз: Нэг байр эсвэл айл саахалт явж хамт өссөн учир ёстой л элдэв санаагүй цагаахан нөхөрлөл байдаг. Мөн хорвоог таньж мэдэж байх үед хамт байсан учир гүн сэтгэгдэл үлдээж сэтгэлд нандин дурсамжуудаар хадгалагддаг. Ихэнхдээ ойр амьдардаг эсвэл нэг цэцэрлэг сургуулийн нөхөрлөл юм. Нэгнээсээ ямар нэгэн ашиг сонирхол харсан итгэл хүлээлгэсэн зүйл байдаггүй учир салаа замын эрхээр амархан салж танихгүй хүмүүс болон өсдөг. Гэхдээ зүрхэнд том дурсамжууд үлдээдэг.
            Түр зуурын буюу нөхцөлт найзууд: Ихэнхдээ амьдралын тодорхой үйл явцын мөчлөг дээр хамт ярьж хөгжилдөн цагийн хамт өнгөрөөдөг. Ер нь хүний мэдээлэл солилцох наргиж хөгжилдөх нь бие физиологийн хэрэгцээ хойно. Сургууль найз нөхөд, клуб, дугуйлангаас эхлээд л ижил хоббитой ч байсан найзууд болох боломжтой. Гэхдээ л салаа замын эрхээр салнадаа хөөрхий. Ер нь ингээд хүсэл сонирхлоор ангилвал хамт хөгжилддөг найзууд, хамт хичээл хийдэг, хамт тоглодог гээд л тусдаа олон найзууд. Эдгээр нь хэн хэндээ ашигтай. Нэгнээсээ ашиг хонжоо хардаг гэж хэлвэл хэлсдэх ч нэгнээсээ хүсэж байгаа юм нь тод. Хамтрах хүн л байх хэрэгцээ юм. Хамт тоглогдог бас наргидаг, хичээл хийдэг гээд л олон юм давхцаж эхэлбэл арай дотны найзууд харин хүсэл сонирхол нэгдээд үйл ажиллагаа явуулж эхэлбэл бүлэг.
Үзэл санаа нийлээд нэгнийгээ маш сайн ойлгодог жаргал зовлонгоо хуваалцаж амьдарлыг илүү хялбар хөгжилтэй болгож байвал андууд болно. Андууд аль ч нөхөрлөлөөс хэзээ ч бүрдэж болно. Харин нөхөрлөлүүд дунд ямар нэгэн ашиг сонирхол харсан хүн нуугдаж байвал тэр бол хуурамч найз. Маш муухай хэрэг. Хүнээс ямар нэгэн ашиг сонирхол харж найзлана гэдэг бол ой гутам зүйл. Аймшигтай хууралт. Ийм ч учраас хайртай хүнийхээ найз нь болж хажууд нь байж тагнаж таньж мэдэж ажиглаж байна гэдэг зүй бус хэрэг. Харин үнэнч анд нь болж аав шиг нь хайрлан хүнд хэцүү үед зовлонг нь нимгэлэн тусалж дэмжин түшиг тулгуур болж байхын хувьд болно. Харин таньж мэдэх илүү дотносох хамт байх зорилгоор найзын холбоо тогтооно гэдэг байж болшгүй зүйл.

Харин үзэл бодол яриа байгаа байдал нь таарч нийлэхгүй бол найзууд болно гэж байхгүй. Хамгийн гол нь өөрөө сайн найз байж чадвал сайн найзтай болно гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Мөн зам нийлэхгүй бол заяа нийлэхгүй гэж юутай үнэн үг вэ. Муу багын андуудтайгаа уулзах гэж зориудаар уулзалт зохиох юм тэгэхгүй бол тааралдах ч үгүй. Үргэлж хамт байж чадахгүй ч зовлон болвол цуглаад ирэх андуудтай хүн шүү би

Update(15.08.08): Ядахад хааяа ч гэсэн тааралддаг шалтгаантай, тодорхой хугацаанд хамт байж танилцах боломжтой хүмүүс л найзууд болох байхдаа

Update(15.08.21): Найз гэж хэн бэ?

ms A: Ymar ch uchir shaltgaan zorilgogui hernee zaw l garwal uulzahiig temuuldeg, uulzaad yu ch hamaagui hiitsgeehed ok gedeg huniig l helnedee


ms TS: odorjin hamt baisn ch oroi ochood sosa yu bn gj chatladg humuusiig xeldiimaaa :p



ms D: Bies ni tisda ch setgel ni neg bhiig nz gne



ms N: Tushig tulguur ym bolovuu



ms M: Zovson ued, jargasan ued hamt bh hun, hamtdaa osoj devjih negnee urmaar tetgeh hun, hamtdaa otloh tiim hun



ms L: zowson ued chamtai hamt baih chamaig sonsoj chaddag uurlasan uedee uuraa gargaad daraa ni neg medehed zgr bolson haayaa chamaig uhtel chini togloom tohuu hiine chinii sain muu geed buh zuiliig meddeg hamgiin gol ni chamaas yamarch hariu nehdeggui tusalj chamaig zalhtal hamt bdag hun hamdtaa derged ni bhdaa yg uuriinhuuruu bj chaddag ntr tiim huniig naiz geh bhoo



ms A: Нэг их дотносохгүй нэг их холдохгүй хааяа уулзаж ярилцаж байдаг хүнийг л найз гэдэг байхдаа



ms TS: найз гэж зовж байгаа үед хамгийн түрүүнд ирдэг

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа