Хайрын парадокс Орчин цагийн ҮЛГЭР Badboy


Эрт урьд цагт охин хүү хоёр уулзаж гэнээ. Хүү нь үнэхээр хачирхалтай уулзсан хүн бүр түүнийг үнэхээр ойлгомжгүй гэдэг. Харин охин үнэхээр давтагдашгүй үзэсгэлэнтэй . Хүү охиныг үнэхээр шохоорхож найз охиноо болгохыг хүсжээ. Охин ч хүүтэй хамт байхаас татгалзсангүй. Танилцаж дотносох тусам хүү охиныг өөрийг нь гайхшируулах ховор үзэл бодолтой болохыг бишрээд, дотоод гоо үзэсгэлэнг шүтэн хайрлахыг хүснэ. Гэвч охин хайрыг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин хүүд хэлжээ чи үнэхээр надад таалагддаг “чи миний найз болооч”. Хүү боджээ  “надад найз хэрэггүй харин үргэлж сэтгэлд ойр байж хахир хатуу зовлон зүдгүүрээр дүүрэн амьдралыг жаргалтайгаар туулах амьдралын хань л хэрэгтэй, би чиний найз шиг чинь байж чадахгүй чамайг хайрлалгүйгээр чамтай ойр байж, чиний дэргэд үргэлж байж чадахгүй чиний дэргэд хуурмагаар оршиж чамайг тагнаж, цагийг чинь үрж байна гэдэг миний хувьд хэтэрхий хүнлэг бус зүйл чи  яг ямар найзтай болохыг хүсээ вэ уулзаж зугаалдаг хамт хөгжилддөг найз хэрэгтэй юмуу би чинь зав багатай байдаг олигтой наргиж хөгжилдөж ч чаддаггүй шүү дээ, түшиг тулгуур болж зөвлөж байдаг найз хэрэгтэй юу зөвлөх юмуу сэтгэл зүйчтэй найзалсан дээр байх, үргэлж дэргэд чинь байж халамжилж хамгаалж байдаг хүн хэрэгтэй байгаа юмуу бие хамгаалагчтай болсон дээр биздээ, эсвэл өдөр тутамд хань болж байдаг хүн хэрэгтэй юмуу гэхдээ би чинь чамтай тааралдах нь ховор шүү дээ, түүнд миний юу таалагддаг юм болоо надтай адил бодолтой байдаг боловуу гэтэл над шиг догдолж уулзахыг хүсдэггүй цаг хугацаа ч үүнийг өөрчлөхгүй” тэгээд хүү хэлэв “би чиний найз чинь байж чадахгүй нь харин чамайг хайрлаж болох уу?!” охин хариулсангүй зүгээр л явчихав.  Охин холдсоор хүү асуув “ би чиний хувьд анхнаасаа л хэн ч биш байсан юмуу” охин хариулсангүй холдон одов. Хүү харсаар холын холд үлдэн хоцорлоо....  
Өнгө харсан сэтгэл үү
Дүрэмд баригдсан сэтгэл үү

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа