Цаг хугацаа биднийг хүлээхгүй

Хүний амьдралд олон зүйл тохиолдоно тэр бүрд бага ч гэсэн бэлтгэлтэй байж ийм гарцаагүй цаг хугацааны эрхээр тохиолдох зүйлсийг талаар бодож үзэж байх хэрэгтэй.
            Хүндэлж явдаг хайртай эмээ өвөө минь бие нь дордсоор хүний асаргаанд орох дөхлөө.  Хүний дайтай хүн болоод чадаж амьдарч байгаагаа өвөө эмээдээ харуулахсан гэж бодож явсан юмсан тэгж зүтгэж явахад эмээ өвөө минь өтөлсөөр.
            Миний амьдралд том нөлөө үзүүлсэн бага ангийн багшруугаа ч очиж мэнд мэдэж биеийг нь асууж амжсангүй. Би гэдэг хүнийг бүрэлдэн тогтоход том нөлөө үзүүлсэн багшаа том болоод харж хандана, хүн шиг амьдралтай болчихоод гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт очиж золгож байхсан гэж мөрөөдөж явтал нэг л мэдэхэд бие нь ядарч их дорой болсон гэх юм. Хүүхдийн мөрөөдөл хүүхэд хоёр өсж томорч биелэлээ олох гэсээр байтал хайртай багш минь доройтсоор л байх юм. Настай багшийнхаа ачийг хариулж бахархалт шавь нь байж олонд тустай юм хийхсэн гэж мөрөөдсөөр явна.
            Хоёр жилийн өмнө учирсан их хямралаас хойш их л яарч хурдан өсөхийг эрмэлзэж бүгдийг зэрэг амжуулахыг хичээж амьдарсан юмсан. Аав ээж минь залуугийнх шигээ биш болжээ. Эрхлэн тоглодог балчир байхад минь эрхлүүлдэг шигээ эрхлүүлж чадахаа байж үрээ амьдралд хөллүүлэхийг яарах юм. Ачийг нь хариулахын тулд цаг минут хором бүрийг алдалгүй урагшаа л тэмүүлэх хэрэгтэй.

            Хүн та ч гэсэн ялгаа юу байхав идэвхгүй байдал гаргаж залхуурч суусаар байтал нэг мэдэхэд оройтсон байх болно. Өнгөрсөндөө харамсалгүй амьдарая гэвэл яг одоо босоод амьдарч эхэл.

Popular posts from this blog

Дэлхийн шилдэг 30 зохиол

Амьдрал үнэхээр сонин

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа