Posts

Өөрийгөө дэргэдээс нь харж үзэх юмсан.

Ямар харагддаг бол. Ямар сонсогддог бол. Үйл хөдлөл дээрээ, уйлж инээхдээ, ганцхан үүнийг л мэдэхгүй. Чамд яаж харагддагийг

......... үө 2016

Энэ бол миний өдрийн тэмдэглэл. Гарчиггүй, цаггүй, тайлбаргүй, эхлэлгүй бас төгсгөлгүй. Өөрөөр хэлбэл facebook дээр бичсэн сэтгэлийн хөдөлгөөнөө илэрхийлсэн үгсийн цуглуулга. Миний амьдрал, зөвхөн би л ойлгох миний л дурсамжууд. 37. Талархсан сэтгэлийг гомдол шиг удаан тээж явах хэрэгтэй. 31. Асуух нь нэг хормын ичгүүр, мэдэхгүй байх нь нэг насны ичгүүр. 27. Халуун бүлээн үгс гэдэг хахир хатуу өвлийн гурван сард ч дулаацуулах шидтэй. 22. Сайн наймаачин бүх бараагаа шууд дэлгэдэггүй. 14. Тэнэгээс илүү аюултай дайсан гэж үгүй 11. Ойрын аянаас холын аян эхэлдэг. 10. Гол горхи ширгээгүйн учир их далай оршдог. 8. Эхнэр нөхөр гэдэг бие биендээ гар, нүд байхыг хэлнэ. Учир нь гар өвдөхөд нүд уйлж, нүд уйлахад гар нулимсыг нь арчдаг. Газар усаа хайрла! Чи түүнийг эцэг эхээсээ өвлөж аваагүй, гэхдээ үр хүүхдүүдээсээ зээлж авсан юм шүү. Индиан ард сайхан хэлжээ "Ганцхан хүнд эсвэл цөөн хэдхэн хүмүүст бүх з...

шиНэ

2016 он гарлаа шинэ ондоо шинэ хүн болох нь ээ. Он гарж байгаа болохоор биш л дээ. Хүн шинэ юм үзэж, шинэ зүйл оролдон шинэ хүнтэй танилцах бүрт шинэ болж үзэл бодол, үйлдэл нь өөрчлөгддөг гэдэгт би итгэдэг. Хэдий их хугацааг өнгөрөөсөн ч хийсэн бүтээсэн зүйлгүй, сурч мэдсэн зүйлгүй ахицгүй байвал цагаа, амьдралаа дэмий үрсний шинж байх. Амьдарч үзэж байж л амьдралыг мэдэрнэ шүү дээ. Өнгөрсөн оныг ингээд харахад их зүйлийг ухаарчээ. Их ч өөрчлөгдөж, зарим зарчмуудаа өөрчилж, бас амьдрал санаснаар байдаггүйг сайн мэдэрлээ. 

Амьдрал үнэхээр сонин

Image
Түүний тухай үргэлж бодно, хаана юу хийж байгаа бол, юу бодож байгаа бол, миний тухай боддог боловуу гээд л. Дараа нь түүнтэй уулзахыг хүсэн ядаж түүнтэй тааралдахыг мөрөөднө. Гэтэл хясаж буй мэт бидний хувь тавилан ганц цэгээр огтлолцоод өнгөрдөг 2 шулуун бололтой. Өөр өөрийн амьдралын мөрдлөгөө, үнэт зүйлс, зорилгуудаас болоод хэзээ ч муруйхгүйгээр чиглэлээ олсон хоёр сум шиг цаг хугацааны өчүүхэн хором, орон цаг бяцхан боломжоор уулзаад өнгөрсөн гэлтэй. Гэтэл би тийм хатуу шулуун хүн биш уярч хайлж чиглэлээ өөрчлөн араас нь үүрд дагахад бэлэн гэнэн дурламтгай амьтан юм шиг. Дараа нь бодно би хүнийг зовоогоод байгаа бололтой өөрийг нь хүн гэж тоогоогүй хар элэгийн хүнд хайртай боллоо гэж давхиад Чойном гуайн хэлсэн биелж. Дараа нь дахиад л бодно. Хүсэхгүй байсан ч нэг л мэдэхэд бодоод сууж байна. Тэр сайн байгаа боловуу.... Сэтгэлээс ер гарахгүй атлаа гүйгээд очиж чадахгүй,  эгцэлж харах ч нүүргүй.  Олон олон тэнэгтэлүүд, гуниг цөхрөл болсны эцэст өөрийгөө өнчин хайртай ...

Last thing, i'm SEPARATE

Хүн бүр л хайртай гэдгийг мэдрүүлэх хэрэгтэй, үгээр биш үйлдэлээрээ харуулах хэрэгтэй гэцгээх юм. Гэтэл уулзалдах нь бүү хэл тааралдах ч боломжгүй нөхцөлийг, хувь заяаны асар том зайг яалтай. Эцэст нь өөрийг нь хүн гэж ч тоодоггүй хар элэгийн хүнд дараа болохоос айн багахан зүйлийг мэдэх гэсэн нь хүн гэж тоох нь бүү хэл харахыг, сонсохыг ч хүсэхгүй болгох тийм нөхцөлийг өөрийн гараар бий болгохыг төсөөлж үзсэнүү. Үгүйдээ бид андуурч. Амьдарлын олон нугачааг умартаж, хэрэггүй хүмүүсийн үг сонсож, хоосон хийсвэр romance үзээд, хайрын зохиол уншсаар амьдрал гэдэг баялаг бөгөөд энгийн, хатуу гэдгийг мартаж. Гэхдээ миний бодлоор хэн нэгэнтэй танилцана гэдэг байж болох л хэрэг, мөн сэтгэлээ илчилсэн ч болох л хэрэг, хэн нэгэн нь арчаагүй тэнэг байсан ч гай болоогүй л бол зүгээр өнгөрч болношүүдээ. Өөр бодолтой өөр зорилготой байна гэдэг, санаснаас чинь шал өөр хүн байсан ч буруутгаад байхаар зүйл биш шүү дээ

Түүнтэй бүх зүйлсийн талаар ярилцахсан. Яг л өөртэйгөө ярилцдаг шигээ

Тэр юу бодож байгаа бол, юу хийж байгаа бол, бэлтгэлээ хийж байгаа болов уу, юу бодож явдаг бол, яагаад тийм шийдвэрүүд гаргадаг бол, миний тухай боддог болов уу, надтай  хамт байхдаа юу боддог байсан бол, орчон ертөнцийн нууцлаг зүйлсийн талаар юу гэж боддог бол, адармаатай энэ амьдралыг юу гэж төсөөлдөг бол, юу мөрөөдөж юу хүсдэг болоо, түүний тухай бүхнийг мэдэхийг хүснэ. Гэвч хүрч үл чадна

Сонирхолтой юм

Гэрийнхээ тавилгыг зөөж хуучин эд хогшилоо онгичиж байгаад жижиг төмөр хайрцаг олов. Бартай лэнтээ хадгалж байсан сав минь мөн байна. Үнэртээд үзтэл тэр л гайхалтай мэдрэмжүүд сэргэх шиг болов. Хөлөө гэмтээчээд бэлтгэлдээ явж түүнтэй л тааралдахын тулд лентнээс салалгүй хэд хонож байсан билээ. Анхны дурлаад догдолж байсан тэр үеүүд, түүнтэйгээ чатлаад догдолж байхад минь хүртэл тэр үнэр дэргэд минь байж хөлнөөс лент, ширээнээс тэр сав салаагүй юм байна. Үгээр хэлшгүй тэр гайхалтай мэдрэмж гаа ханхалсан хурц үнэрэнд ч хадгалагдажээ

Би итгэдэг

Би монгол хүний саруул ухаанд итгэдэг хэмээн нэгэн ухаант эрхэм хэлжээ. Би ч бас үүнд итгэдэг. Өнөөдөр монгол улс үнэхээр хүнд байдалтай, хөл толгойгоо ололгүй үлгэн салган байдалтайгаар амиа зогоож байгааг бүгд мэднэ. Энэ нь олон жилийн манжийн дарлал, үргэлжилсэн дайн самуунаас үүдэлтэй гэхдээ бас хувиа хичээсэн бусдын хийсэн бүтээснээр өөрсдийгөө тэжээж газар нутгаа зарж идэх гэсэн эрхмүүдийн гавьяаг мартаж болохгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт монгол хүмүүс ухаанаараа гайхагдаж өөрсдийн ухаанаар улсаа залж тэр бүү хэл ухаанаараа дэлхийн гайхагдаж дэлхийн глобал асуудлууд болон хүн төрөлхтний асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдэг би итгэдэг. Энэ сайхан цагийн тэр хүмүүний жигүүр нь болж чадахгүй ч дөрөөлөн мацах олон тулгуурын нэг, замыг нь гэрэлтүүлж сэтгэлд нь бадамлан асах галт бамбар байхыг би мөрөөднө. Амьдрал дөнгөж эхэлж байна, хийх ажил их байна яагаад томоор мөрөөдөж болохгүй гэж

Зуны амралтын бичлэгүүд үүгээр өндөрлөлөө

Энэ зун орхигдуулсан зүйлсээ эргэцүүлж олон зүйлсийг ойлгон шинэ хүн болох шиг санагдлаа. Аав ээжийнхээ дэргэд байсны ачинд л элдэв буруу зүйлд авталгүй, өөр хийх зүйлтэй байж эргэцүүлэх боломж олдов. Өөрийн ямар яаруу бас гэнэн байдлыг дахин мэдэрч ухамсарлах шиг болов. Одоо харин блогтоо нийтлэл бичих заваа багасгаж бусад зүйлд анхаарах хэрэгтэй болов сургууль эхлэхээр зав чөлөөгөөрөө юм бичихийг хичээнэ дээ. 

Дурлахаараа хүн яадаг юм бол

Image
Энэ зургийг хараад дурлалын талаар эргэцүүлэхээр шийдлээ. Үүнээс дүгнэвэл дэр, инээж орилохоос бусдаар би яг ингэж дурладаг болохоор эмэгтэй болж таарч байна уу, ер нь дурлахад шалтгаан байдаг юм болов уу. Анхны хайр бүтдэггүй, дурлал сохор, амьдрал дээр ихэнх жаргалтай амьдрал дурлалын суурьтай биш гэдэг үнэн юм болов уу. Хүн ухаангүй дурлахаараа тэнэг болдог нь үнэн байх. Тэгээд яг л дээрх зураг шиг ухаанаа алдаж жижиг зүйлсийг томоор хүлээн авч багахан хугацааг дахиж хэзээ ч уулзахгүй мэтээр санаж сүүлийн удаа уулзаж байгаа мэт яаран эргэсэн толгойгоороо эргүү юмнууд хийгээд л хий төсөөлж хоосон мөрөөдөөд тэгээд л сайн болсон сэтгэлээ илчилсэн нь буруутан болж айж сандрахдаа хийсэн үйлдэл хэлсэн үгс нь алдаа болж алаг сандруу бяцхан хүүхэд шиг ухаангүй авир гарган аяглан загнасан бүхэн нь үзэн ядах шалтгаан болж эцэстээ нэгнийгээ ч харахаас айдаг дундаа асар том нурашгүй ханатай хүмүүс болдог болохоор хайр бүтдэггүй юм боловуу. Хайр гэдэг өөрөөсөө хүртэл харамлан хана хэрэм бо...

Хүнийг таньж маскны цаана нэвтрэх

Оршил маягийн: Хүнийг таних нь ямар чухал болох талаар болон орчин үед хүн таньж чаддаг байх ямар хэрэгцээтэй талаар өөрийнхөөрөө бичихээр шийдлээ гэхдээ мэдээж өөрийн уншсан сонссон дээр тулгуурлан бий болсон үзэл бодлоо бичих бөгөөд өөр хэн нэгний хэлсэн үг, бичсэн  сэдэв, яригдсан онол байхыг үгүйсгэхгүй бөгөөд миний л багцалж дүгнэж байгаа эргэцүүлэмж юм. Хүн таньж чаддаг байх нь хүний амьдралд их чухал бөгөөд амьдрал дээр найз нөхдөө сонгохоос эхлээд амь амьдрал шийдэх чухал сонголтууд ч бусад хүнээс хамааралтай байдаг учир үнэхээр чухал гэж үзэж байна. Хүнийг сайн таньж шинжих сорилууд болон хүний дотор нэвтэрч хүнийг өөрөөс нь илүү мэдэж чадах ухаан нь сэтгэл судлал бөгөөд үүнийг сайн ашиглаж практикд хүн танихыг хамгийн сайн хөгжүүлж хэрэглэж байгаа салбар бол хүний нөөцийн менежмент юм. Дээд түвшний удирдлагуудыг сонгоход хүн таних сонгох урлагийг дээд зэргээр эзэмшсэн дээд түвшний удирдагууд голлож ажилладаг бөгөөд дээд түвшний удирдага байх хүнийг таньж багаас нь бэлдэ...

Дурлалын зүй тогтол ~Эргэцүүлэмж

Бага зэрэг эргэцүүлэх хугацаа олдохоор нь дурлалын талаар эргэцүүлж дурлал гээчийг өөрийнхөөрөө томьёолох гээд оролдоод үзлээ. Хэн нэгэнд миний эргэцүүлэл тус болж юуны магад. Дурлал гэдэг үнэхээр ярвигтай гаргалгаа томьёо байхгүй заавар зөвлөгөө гэх мэт тогтмол зүйлс байхгүй ямар ч барьцгүй залуусын хамгийн их алддаг зүйл байх бас сохор гэдэг нь ч үнэн биз. Дурлах процессыг ерөнхийдөө царайнаас их хамаардаг ч хайрлах хүртэл 2  шат болгоод авч үзэж болно. 1.      Нэгдүгээрт царай харна. Энэ бол гарцаагүй. Царай төдийгүй биеэ авч яваа байдал, хувцаслалт, ярианы хэв маяг тэр бүү хэл хоолойн өнгө хүртэл таны гадаад байдлыг илтгэж анхны сэтгэгдлийг бий болгоно. Гэхдээ энэ маш харьцангуй зүйл. Учир нь нийтлэг царайлаг гэдэг ойлголт маш хувьсамтгайгаас гадна нийтлэг царай бүр хүнд таалагддаггүй өөрөөр хэлбэл царай гэдэг хүнд дахин давтагдашгүйгээр  байгалиас заяадгийн адил тэр хүнд таалагдах царай мөн ямар ч байж болно. Үүнийг тайлбарлавал танд таалагдаж буй тэр ц...

Don't worry be happy! Жижиг зүйлсийг бүү тоо

ТЭНГЭР ШИГ БАЙ!. 2012 оны 6-р сар 28-нд 14:54 цагт Хамаг бvгдээр чамайг  Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!  Хамгийн сайн хvмvvс гэж  Хашгирч ерєєж байвч, тэнгэр шиг бай!  Тэвчээр барагдаж, нєхєд чинь орхивч  Тэнгэр шиг бай, мєнхєд амгалан…  Тэргэнд суулгаж, алтан титэм ємсгєвч  Тэнгэр шиг бай, юу ч болоогvй юм шиг…  Хамгийн хайртай хvн чинь хаяж одсон ч  Хан тэнгэр нурчхаагvй цагт, бvv зов!  Гvтгэж, доромжилж бахаа ганц хангавч  Гvн тэнгэр хэмхрээгvй цагт, бvv ай!  Євчин зовлонд нэрвэгдэж, тартагтаа тулавч  Єнє мєнхийн тэнгэр шиг бай, чи ялна  Єрєєл бусдад тоогдохоо байж, мартагдавч  Єндєр тэнгэр дээр чинь цэлийж буйг бvv март!  Яг л амьдрал чинь дуусаж, явах замгvй болсон ч  Яадгаан алдалгvй хvлээ, тэнгэр шиг бай!  Яруухан санаа мєхєстєж, хулгай зэлгийд єртсєн ч  Ядмагхан амьтдыг бvv тоо, тэнгэр шиг бай  Олз омог чамд vvдээ хаасан ч тэнгэр шиг бай  Оло...

Р.Чойном Жаргал зовлон Жаргал зовлонгийн нэвтэрхий толь юмдаа

Миний бодлоор аливаа зүйлийг асар олон талаас нь харж дүгнэлт хийн нэг талын сайн нөгөө талд муу байдаг гэдгийг харуулсан гайхалтай бүтээл бол энэ шүлэг юм. Энэ бол шинжлэх ухаан, монгол ухаан Хатмал цөлд явахад хар ус амттай Харанхуй шөнийн дунд өнчин зул гэрэлтэй Жаргал ховор цагт жаргалын бага нь амттай Хэт элбэг жаргал дунд хэсэгхэн зовлон бас амттай     Ингэхэд ер нь жаргал гэж     Илэрхийлж юуг хэлдэг юм бол оо     Хүндэт тэр жаргал тэгээд       Хүн бүхэнд адилхан уу? Үгүй ээ Үүлэнд хэлбэр байхгүй Үйсэнд ширхэг байхгүй Үнсэнд тоо байхгүй Усанд өнгө байхгүй Утаанд үнэ байдаггүй Ургамалд дуу байдаггүй Учир нь гэвэл       Хэтэрхий баян байгаль     Хэлбэрт захирагдах дургүй гэнэ     Хэнд юу сайхан бэ гэдгийг     Хэлж тогтоож болдоггүй гэнэ Амттаны сайхныг идэж өнгөтний сайхныг өмсөж Аливаад дутах зовлонгүй амар жимэр суухыг Зарим хүн жаргал гэнэ Залхаж...

Аз жаргалын хэлтэрхий

            Эгч амраад гэртээ ирлээ ингээд манайх гэдэг айл халуун ам бүлээрээ цуглав. Хамт хооллож хамт хөдөлмөрлөн элдвийг ярьж хөөрөн суух үнэхээр жаргалтай. Аав ээж минь бидний бага насны хөгжилтэй түүхүүд болон хамтдаа даван туулсан, хамт өнгөрүүлсэн мөч бүрийг дурсан ярихад аав ээж залуу насаа дурсан санаж харин эгч бид хоёр сонирхон сонсоно. Үүн дундаас хамгийн сонсох дуртай түүх бол тэдний анх танилцсан үе. Үүнийг олон удаа яриулж байсан ч сонсохоос хэзээ ч уйддаггүй. Харин аав ээж минь бидний балчир эгдүүтэй үеийг дурсан ярьж өхөөрдөн инээх үнэхээр дуртай. Дурсамж гэдэг гайхалтай. Халуун бүлээрээ цуглан алдаа оноогоо хэлэлцэж дурсан суух юутай жаргалтай.             Намрын хяруун дээр хөл нүцгэн яв миний хүүхдүүд гэж аав минь биднийг босголоо. Цайгаа уучхаад өглөөний наранд биеэ ээнгээ шүүдрийн дуслууд дээр хөл нүцгэн гишгэх гайхалтай. Гадаа болжмор жиргэж, нар бүлээнээр ээнэ. Саахалтын үнээ тугалын мөөрөх чимээ, х...

Хайрын парадокс Орчин цагийн ҮЛГЭР Badboy

Image
Эрт урьд цагт охин хүү хоёр уулзаж гэнээ. Хүү нь үнэхээр хачирхалтай уулзсан хүн бүр түүнийг үнэхээр ойлгомжгүй гэдэг. Харин охин үнэхээр  давтагдашгүй  үзэсгэлэнтэй . Хүү охиныг үнэхээр шохоорхож найз охиноо болгохыг хүсжээ. Охин ч хүүтэй хамт байхаас татгалзсангүй. Танилцаж дотносох тусам хүү охиныг өөрийг нь гайхшируулах ховор үзэл бодолтой болохыг бишрээд, дотоод гоо үзэсгэлэнг шүтэн хайрлахыг хүснэ. Гэвч охин хайрыг хүлээн зөвшөөрсөнгүй. Харин хүүд хэлжээ чи үнэхээр надад таалагддаг “чи миний найз болооч”. Хүү боджээ  “надад найз хэрэггүй харин үргэлж сэтгэлд ойр байж хахир хатуу зовлон зүдгүүрээр дүүрэн амьдралыг жаргалтайгаар туулах амьдралын хань л хэрэгтэй, би чиний найз шиг чинь байж чадахгүй чамайг хайрлалгүйгээр чамтай ойр байж, чиний дэргэд үргэлж байж чадахгүй чиний дэргэд хуурмагаар оршиж чамайг тагнаж, цагийг чинь үрж байна гэдэг миний хувьд хэтэрхий хүнлэг бус зүйл чи  яг ямар найзтай болохыг хүсээ вэ уулзаж зугаалдаг хамт хөгжилддөг найз хэрэгт...

Цаг хугацаа биднийг хүлээхгүй

Хүний амьдралд олон зүйл тохиолдоно тэр бүрд бага ч гэсэн бэлтгэлтэй байж ийм гарцаагүй цаг хугацааны эрхээр тохиолдох зүйлсийг талаар бодож үзэж байх хэрэгтэй.             Хүндэлж явдаг хайртай эмээ өвөө минь бие нь дордсоор хүний асаргаанд орох дөхлөө.  Хүний дайтай хүн болоод чадаж амьдарч байгаагаа өвөө эмээдээ харуулахсан гэж бодож явсан юмсан тэгж зүтгэж явахад эмээ өвөө минь өтөлсөөр.             Миний амьдралд том нөлөө үзүүлсэн бага ангийн багшруугаа ч очиж мэнд мэдэж биеийг нь асууж амжсангүй. Би гэдэг хүнийг бүрэлдэн тогтоход том нөлөө үзүүлсэн багшаа том болоод харж хандана, хүн шиг амьдралтай болчихоод гэр бүл үр хүүхэдтэйгээ хамт очиж золгож байхсан гэж мөрөөдөж явтал нэг л мэдэхэд бие нь ядарч их дорой болсон гэх юм. Хүүхдийн мөрөөдөл хүүхэд хоёр өсж томорч биелэлээ олох гэсээр байтал хайртай багш минь доройтсоор л байх юм. Настай багшийнхаа ачийг хариулж бахархалт шавь нь байж олонд тустай юм хийхсэн ...

Монгол менежмент алсын хараа биеэ засаад гэрээ зас үгний учир

Ойрдоо завтай бөгөөд интернет хэрэглэх боломжтой болсон учир блогтоо хэдэн нийтлэл бичиж сууна. Монголчууд эртнээс юмыг ул суурьтай сайн сэтгэж маш сайн хийсэн байдгийг олон судаач хэлсэн байдаг төдийгүй одоо ч эрт үед сэтгэж бодсон зүйл нь хоцрогдолгүй барууны шинжлэх ухааны мухардлуудад гарц болсоор байна. Жишээлбэл мал маллах ухаан нүүдлийн соёл нь байгалийн нөөцийн зохистой хэрэглээ болон бусад глобал асуудлуудыг хөнддөггүй гайхалтай байдаг бол хүүхдийг хайр болон хөдөлмөрөөр хүмүүжүүлэх гэр бүлийн арга нь зөв төлөвшилтэй хүн бүтээдэг гэдгийг саяхнаас ярьцгааж байна. Хэдий тийм ч манжийн дарлал, түүхэн дэх олон удаагийн уналт босолтуудаас үүдэн ихэнх соёл, ур ухаан нь сайн өвлөгдөж чадаагүй билээ. Гэсэн хэдий ч их ухаанаас нь ард түмний хэл соёлд шингэн үлдсэн байдагийн тод жишээ бол зүйр үг юм. Биеэ засаад гэрээ зас гэрээ засаад төрөө зас гэдэг уламжлагдан ирсэн ардын зүйр үг нь өөрийн алдааг ухамсарлаж биеэ зөв удирдаж чаддаггүй улс орон овог аймаг удирдах нь бүү хэл өрх гэр ...

Найз

Image
Нэгэн сонин зүйл тохиолдсоноос хойш найз гэдгийн талаар их бодох боллоо. Өөрийн үзэл бодлоо хуваалцаж найз гэдгийг хэрхэн ангилж болохыг өнгөц харуулах гэж зорилоо. Одоо үед хүмүүс их олон янзаар найзлах их ч завтай болж.             Багын найз: Нэг байр эсвэл айл саахалт явж хамт өссөн учир ёстой л элдэв санаагүй цагаахан нөхөрлөл байдаг. Мөн хорвоог таньж мэдэж байх үед хамт байсан учир гүн сэтгэгдэл үлдээж сэтгэлд нандин дурсамжуудаар хадгалагддаг. Ихэнхдээ ойр амьдардаг эсвэл нэг цэцэрлэг сургуулийн нөхөрлөл юм. Нэгнээсээ ямар нэгэн ашиг сонирхол харсан итгэл хүлээлгэсэн зүйл байдаггүй учир салаа замын эрхээр амархан салж танихгүй хүмүүс болон өсдөг. Гэхдээ зүрхэнд том дурсамжууд үлдээдэг.             Түр зуурын буюу нөхцөлт найзууд: Ихэнхдээ амьдралын тодорхой үйл явцын мөчлөг дээр хамт ярьж хөгжилдөн цагийн хамт өнгөрөөдөг. Ер нь хүний мэдээлэл солилцох наргиж хөгжилдөх нь бие физиологийн хэрэгцээ хойно. Сургуул...